СОЛИРЫН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧЛӨХ NASA-ГИЙН ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ

2022-09-27  

Бодит аюул учруулж болзошгүй сансрын биетүүдээс дэлхийг хамгаалах АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ туршилт  амжилттай боллоо.

NASA-гийн DART зонд /“Double Asteroid Redirection Test, хос солирын тойрог замыг өөрчлөх туршилт/ АНУ-ын Зүүн эргийн цагаар 19 цаг 15 минутад “Диморф” солиртой амжилттай мөргөлджээ. "Дидим-Диморф" хос солирын 170 орчим метр диаметртэй жижиг солирыг DART цагт 23 мянга орчим километрийн хурдтайгаар түлхсэн байна.

Туршилтыг NASA-гийн цахим хуудас болон олон нийтийн бүх сүлжээгээр нь шууд дамжуулжээ. 

Ирээдүйд аюул учруулж болзошгүй тэнгэрийн биетүүдийг хэмжих, аюулгүй болгох зорилгоор анх удаа хийсэн туршилтын мөргөлтийг мөн “Хаббл”, “Уэбб”, “Люси” сансрын дурангуудаар болон DART сансрын аппарат дээр суурилуулсан камерын тусламжтайгаар бүртгэсэн байна.

DART-ийг бүтээсэн Мэрилэнд дэх Жонс Хопкинсийн Хэрэглээний физикийн лабораторийнхноор удирдуулсан туршилт дууссаны дараа NASA-гийн төлөөлөгч шууд дамжуулалтын үеэр хэлэхдээ, “Энэ бол хүн төрөлхтөн тэнгэрийн биетийн чиглэлийг өөрчлөх анхны оролдлого байлаа” гэжээ.  

Туршилт амжилттай болсон нь сансрын хөлөг чиглэлийг нь өөрчлөхийн тулд зориудаар сонгосон солиртой мөргөлдөж, газар дээр суурилсан сансрын дуран авай ашиглан хэмжиж болохыг нотолсон байна.

DART-ыг Калифорни муж улс дахь Ванденберг сансрын хүчний баазаас өнгөрсөн оны 11 дүгээр сард “SpaceX” компанийн “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн билээ. 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /Anadolu/. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?