ЦЭРЭГ ДАЙЧИЛГАА ЗАРЛАСНААС ХОЙШХИ 6 ХОНОГТ 2000 ИРГЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ...

2022-09-28  
May be an image of outdoors
Путины цэрэг дайчилгааны зарлигийг эсэргүүцэн Орос даяар өрнөсөн жирийн иргэдийн жагсаалыг Оросын хүчний байгууллагууд хүч хэрэглэн дарах гэж оролдоод ч дийлэхгүй байна. Дайчилгаанаас зугтвал 15 жилийн ял оноох, жагсаалд оролцвол эрүүгийн ял тулгах зэрэг хуулиар сүрдүүлэн далайлгаад ч нэмэрийг олсонгүй. Сүрдүүлгэ үзүүлж, гаргасан хуулиараа далайлган 2000 иргэнээ баривчилсан ч, жирийн Орос иргэдийн эсэргүүцэл ойн түймэр шиг энд тэнд дэгдсээр байна гэж ВВС мэдээллээ.
Наанаа 300000( гурван зуун мянган) цэрэг дайчилна гэж буй ч зорилго нь түүнийг хол давсан юм гэж Оросын сөрөг хүчний хэвлэлийнхэн бичиж буй нь ч ортой бололтой. Өнөөгийн дайчлахаар зэхэж буй 300000 гэдэг тоо бол нөөц армийн дөнгөж 1 хувь аж.
May be an image of 5 people
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Песков: Бид дайчилгааны үеэр гарсан зарим нэг алдааг залруулна. Дайчлагдсан цэргүүдийг бүгдийг нь дайнд илгээхгүй. Хоёрдугаарт, эрэмдэг зэрэмдэг болон нас өндөр эрчүүдийг татсаныг буцаана гэж үүссэн нөхцөл байдалтай уялдуулан залруулга хийлээ.
Гэхдээ л, Орос орон дотроо үймж бужигнасаар байна. Хаашаа л харна, хил рүү зүглэсэн иргэдийн урт цуваа. Оросын иргэд хил давж болох хамгийн ойрхон цэг рүүгээа амь тэмцэн зүтгэцгээж байна. Хиймэл дагуулаас авсан зургаар Грузины хил орчимд урт дараалал үүссэнээс, замын түгжрэл бий болсныг та бүхэн харж байна. Монголын хилийг Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий, Дорнодын хилийн боомтоор Орос иргэд олноороо давж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Хөвсгөлийн Ханхын боомтоор Оросын 80 машин бүхий иргэд Монгол улс руу орж ирсэн.
Иргэдийн эсэргүүцэл хурц хэлбэр лүү шилжихээс В.Путин болгоомжилж, оюутан залуусыг цэрэг дайчилгаанаас чөлөөлнө гэж мэдэгдлээ.
Одоогоор Украйны хил дээр Оросын 190 мянган цэрэг байршсан тухай ВВС мэдээллээ.
 
 Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?