ХОЁР БА ТҮҮНЭЭС ДЭЭШ АВТОМАШИНТАЙ ИРГЭН ИЛҮҮ ТАТВАР ТӨЛНӨ

2022-09-28  

Шаардлагын дагуу ААН-үүд гадна талбайдаа авто машин худалдаалахаа зогсоожээ

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэх хүрээнд улсын төсвөөс 2022 онд анх удаа 420 тэрбум төгрөг суулгасан. Өөрөөр хэлбэл, нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлдэг орлогыг өөрт нь үлдээж, түгжрэлийг сааруулахад зарцуулахаар тусгасан юм. Тэгвэл ирэх 2023 оны төсвийн төсөлд дахин 420 тэрбум төгрөг суулгахаар тусгажээ. Ингэхдээ уг мөнгөн эх үүсвэрийг хотын дарга Д.Сумъяабазарт хуваарилахгүй. Харин хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарт захиран зарцуулах эрхтэй байхаар зохицууж байгаа юм байна. Гэхдээ ирэх оны эх үүсвэрийг хуваарилахаас өмнө 2022 онд түгжрэлийн эсрэг зарцуулсан мөнгө ямар үр дүн байсныг хэлэлцэх аж.

Үүнээс гадна Улаанбаатар хотын түгжрэлийн сааруулах хүрээнд зарим төрлийн татварын тохиргоог хийхээр 2023 оны төсвийн төсөлд тусгаж байгаа юм байна. Тухайлбал,

  • Шинээр орж ирж байгаа нийтийн тээврийн хэрэгслийг 2024 он хүртэлх гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлнө. Энэ арга нь өсөн нэмэгдэж байгаа автомашины хэрэгцээг аль болох дутаахгүйн үүднээс нийтийн тээврийн парк шинэчлэл хийж, хэрэглээг хангахад чиглэжээ. Хэрэв нийтийн тээврийн хэрэгслээр хангачихвал автомашины тоог нэмэх талаар захиргааны арга авах юм байна.
  • Ажилчдаа ажилд нь ирж, буцахад ажилчдын автобусаар хангадаг бол тухайн байгууллагад улсаас татварын урамшуулал олгоно.
  • Импортоор орж ирж байгаа автомашиныг насжилтаас нь хамааран онцгой албан татварыг нь нэмнэ. Эдэлгээ ихтэй байх тусмаа их татвар төлөх зохицуулалтыг хийнэ.
  • Автомашин ашиглахад хэрэглээг нь өндөр болгоно. Ингэхдээ зөвхөн Улаанбаатар хотод авто зогсоолын үнийг нэмэх байдлаар хэрэглээг нь хязгаарлаж, төвлөрлийг сааруулна. Үүнтэй холбоотой шийдвэр гаргах эрхийг нийслэлд олгоно.
  • Хоёр ба түүнээс дээш автомашин хэрэглэж байгаа хэрэглэгчдийн татварыг нэмнэ гэж тус тус тусгасан байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?