ОСОЛ ГАРГАСАН МАШИНИСТУУД 1.37, 0.92 БҮХЭЛТЭЙ СОГТУУ БАЙЖЭЭ

2022-09-28  
Осол гаргасан машинистууд 1.37, 0.92 бүхэлтэй согтуу байжээ

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд гарсан ослын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр мэдээлэв.  

Тэрбээр "Урд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт галт тэрэгний осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандалын төмөр зам барьж буй чиглэлд ачаа ачсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унажээ. Зүүнбаян өртөөнөөс 75 км-ийн зайтай, Хулангийн Шандас гэдэг зөрлөг дээр осол болсон” гэв.

Вагоныг “Монголиан транс ложистик” компанийн машинистууд жолоодож явжээ. Хөдлөх бүрэлдэхүүн мөн тус компанийнх. Осол гаргасан машинист болон туслах машинист 1.37 болон 0.92 бүхэлтэй согтуу байсан байна. “Монголиан транс ложистик” нь “Болд төмөр ерөө гол” компанийн охин компани бөгөөд төмрийн хүдрийн тээврийг хариуцдаг аж.   

УБТЗ-ын сэргээн босгох баг ослын газарт очиж, унасан вагонуудыг татаж босгох ажлыг эхлүүлжээ. УБТЗ-ын хэвлэлийн төлөөлөгч “Энэ осол манай зам дээр болоогүй. Одоогоор зөвхөн УБТЗ-д сэргээн босголтын техник хэрэгслүүд байдаг тул бид багаа илгээсэн. Цаашдаа төмөр замын бусад компаниуд ийм багтай болох байх” гэв.    

Тус цуваанд нийт 17 вагон явж байжээ. Эдгээр нь УБТЗ болон “Монголын төмөр зам”  компанийн вагонууд байжээ. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг “Монголын төмөр зам” компани эзэмшдэг юм.  

Эх сурвалж: gogo.mn

 

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?