Б.БАТЦЭЦЭГ: ЯПОН УЛСАД ЗОРЧИХОД ВИЗИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ, ВИЗИЙН ШААРДЛАГУУДЫГ ХЯЛБАРШУУЛАХ САНАЛЫГ ТАВИЛАА

2022-09-30  

Монгол, Японы Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг  мэдээлэл өглөө.  Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд устөрөгчийн үйлдвэрийн салбарт гуравдагч болж ажиллах саналыг тавьсан. Хоёрдугаарт хоёр орны аялал жуулчлалын салбарт шинэ дэвшил гаргаж ажиллах асуудлыг ярилцсан. Энэ хүрээнд монгол иргэдийг Япон улсад зорчиход визийн хөнгөлөлт үзүүлэх, визийн шаардлагуудыг хялбаршуулах саналыг тавилаа.

Засгийн газар хоорондын хөгжүүлж буй харилцааны тухайд өдий хүртэл хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг чанаржуулах, ирэх 50 жилд шинэ агуулгаар баяжуулсан харилцааг хөгжүүлэх чиглэлээр талаар санал солилцсон.

Япон улсын ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд илүү идэвх чармайлт гаргах, 2021 онд дууссан дунд хугацааны хөтөлбөрийн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэхүү баримт бичигт гарын үсэг зурна.

Аялал жуулчлал, шууд нислэг болон иргэдийн визийн асуудлын талаар судалж, ойрын хугацаанд санал солилцоод шийдэл гаргахыг холбогдох байгууллагуудад хоёр талдаа үүрэг өгөхөөр болсон" гэв.

Ерөнхий сайд Монгол Улсын төр, засаг, ард түмнээ төлөөлөн Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцсоны дараа тус улсын Ерөнхий сайдтай уулзалт хийжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?