Н.УУГАНБАЯР: ОХУ-ЫН ИРГЭДЭД МОНГОЛ УЛСАД ТҮР ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХ ОЛГОНО

2022-10-03  

Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу ОХУ-ын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу манай улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монголд байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.  Энэ хугацаа дууссан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотой эдгээр иргэд Монголд түр хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлжээ. Тухайлбал, энэ сарын 21-нээс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 700 гаруй иргэн, түр оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан нэг мянга гаруй иргэд байна. Эдгээр иргэдийн олонх нь хөрш зэргэлдээ Буриад улсынх  аж. Цаашид ч энэ тоо өсөх хандлага байгааг ГИХГ мэдээллээ.

Дээрх иргэд Монгол Улсад түр оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ. Монголд түр ирэгч, албан, хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийддэг. Энэ хүрээнд 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг түр хугацаанд олгох аж. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?