ОРОС- УКРАЙНЫ ДАЙНЫ ГАЛ ДҮРЭЛЗЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ...

2022-10-04  
May be an image of 1 person, outdoors and brick wall
 
Украйнд цэргээ оруулж, Путины хэлснээр "цэргийн тусгай" ажиллагаа явуулснаас хойш нэгэнт 240 хоног өнгөрчээ. Украйны хил орчимд 190 мянган цэрэг, зэвсгээ байршуулсан ОХУ нэмэлт 300 мянган цэрэг дайчилсан. Дээр нь Украйны Донецк, Луганск хот, Херсон, Запорожье мужид зэвсэглэсэн цэргийн дарамт дор референдум гэгчийг хийж, дээрх дөрвөн газар нутгийг, иргэдтэй нь ОХУ-д хүчээр нэгтгэсэн. Үүнийгээ хуулийн хүрээнд, тухайн хот, мужийн иргэдийн хүсэл эрмэлзэлд тулгуурлан хийлээ гэж ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тунхагласан. Харин энэхүү үйлдлийг нь түрэмгийлэн эзэрхийлэл гэж НҮБ -аас буруушаасан. Украйны Засгийн газар ч, ОХУ-д булаалгасан газар нутгаа буцаан авахын төлөө бүхнийг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Украйны арми газар нутгаа буцаан авахаар хөдөлж Донецкийн Бахмут хотод нэвтэрч, Оросын армиас ердөө л 400 метрийн зайд буудалласан байна.
- Оросын цэргүүд орон сууцыг бөмбөгдсөн. Байшин барилга нурж, усны хоолой задарснаас болж, энд тэндгүй усанд автсан. Өчигдөр орой байшингийн буланд гүйж явсан эрийг бидний нүдэн дээр буудаж амийг нь хороосон. Амьд хүн бараг үлдсэнгүй. Бүгд л дүрвэлээ. Гурав хоногтоо нэг удаа үзүүлж буй тусламжийн хүчинд амь зогоож байна. Халуун хоол гэдгийг ч мартсан. Талхаар амь зууж байна. Гэрээсээ ч гарах байтугай, толгойгоо ч цухуйлгах эрх алга. Би нөхөр, хүүхдүүдийн хамт нурсан байрандаа орогнож байна. Манай орон сууцны байшинг таван ч удаа бөмбөгдсөн гэж Людмила гэж өөрийгөө танилцуулсан, тэтгэврийн насны эмэгтэй хоолойгоо шахан байж дуулгалаа.
May be an image of outdoors
May be an image of 2 people and outdoors
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?