ГАЗАР НУТГАА ЭРГҮҮЛЭН АВАХААР УКРАЙНЫ ЦЭРГҮҮД ХОЁР ЧИГЛЭЛЭЭР ДОВТОЛЛОО...

2022-10-05  

No description available.

No description available.

Херсон, Луганск чиглэлээр Украйны зэвсэгт хүчин нэвтэрсэн тухай Украйны сэтгүүлчид мэдээлж байна. Херсон, Луганск бол Оросын эзэлж , өөрийнхөө газар нутаг гэж зарласан дөрвөн газрын хоёр нь юм. Харин энэ үйлдлийг нь Өрнөдийн ертөнц, НҮБ, Украйн буруушааж, газар нутгийг нь булаасан гэж үзэж буй болно.ОХУ -ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Дмитрий Песковын Даваа гарагт мэдээлснээр өөрийн гэж хуурамчаар нэрлэсэн газар нутгийнхаа хил хязгаар нь хаагуур тогтож буйг ч тогтоож амжаагүй аж. Луганск болон Донецкийн газар нутаг нь бүхэлдээ ОХУ-ын мэдэлд шилжсэн гэж хэлж буй ч, хил хязгаараа иргэдтэй зөвлөлдсөний үндсэн дээр тогтооно гэж Песков мэдэгдсэн байна. Харин Киевийн захиргаанаас Оросын Холбооны Улсын ерөнхийлөгчийн дээрх дөрвөн газар нутгийг өөрийн мэдэлд шилжүүлсэн зарлигийг эсэргүүцэж, цэргээ илгээлээ. Украйнчууд 2022 онд алдагдсан газар нутгаа , 2014 онд Оросуудын булаан авсан Крымын хамт эргүүлэн авахаа зарлалаа. Одоогоор танкийн хүчийг түшиглэсэн Украйны арми Луганск, Херсоны чиглэлд довтолж, газар нутгаа чөлөөлж эхэлснийг ВВС мэдээлж байна. Газар нутгаа эргүүлэн авах энэ чөлөөлөх дайнд одоогоор Украйны 130 цэрэг амь эрсэдсэн ч, тэд Украйны сөөм газрыг Орост өгөхгүй гэж мэдэгдлээ. Ийнхүү 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа, Украйны мэдлийн 4 газрыг булаан эзэлж, референдум нэгийн дор өөрийн болгон зарласан зарлиг нь Украйн- Оросын дайн болж үргэлжлэв. Манай улстай хил залгах хойд хөрш маань дэлхийн шинэ дайны галыг өдөөлөө. Энэ дайн хэзээ, хэрхэн дуусахыг тааж хэлшгүй. Ямар ч гэсэн энэ дайн Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Цэргийн ажиллагаа өрнөсөн өдрөөс рублийн ханш суга өссөн бол, сүүлийн өдрүүдэд америк долларын ханш ч цойлж эхэллээ. Гадаад худалдаа эрхэлдэг Монголын компаниудад өдөртөө нэг сая төгрөгт батгааж америк долларын гүйлгээ хийх хязгаарыг Монгол банкнаас тогтоогоод ч удаж байна. Энэ нь шийдвэр нь, худалдаа хийхээс гадна, гадагшаа эмчилгээнд явах хүмүүст маш их хүндрэл учруулж эхэлсэн байна.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?