МЬЯНМАРТ БАРИВЧЛАГДСАН ЯПОНЫ СЭТГҮҮЛЧИД ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

2022-10-06  

Өнгөрсөн наймдугаар сард Янгон хотод болсон эсэргүүцлийн жагсаалын зургийг авч байхдаа саатуулагдсан Японы сэтгүүлч Күбота Торүд Мьянмарын цэргийн шүүхээс шоронд хорих ял оноожээ.  

Эх сурвалжуудын мэдээллээс эш татан “NHK” телевизээр мэдээлснээр, Күботад мэдээлэл дамжуулахтай холбоотой хууль зөрчсөн хэргээр долоон жил, эмх замбараагүй байдалд турхирсан хэргээр гурван жилийн хорих ял оноожээ. Үүнтэй холбогдуулан Японы Элчин сайдын яамны ажилтнууд сэтгүүлчийг яаралтай суллуулах талаар ажиллаж байна гэж "NHK" онцолсон байна. 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Мьянмарт Японы сэтгүүлч Китазүми Юки худал мэдээлэл тараасан, тус улсад нэвтрэх хяналтын тухай хуулийг зөрчсөн хэргээр саатуулагдаж байсан билээ. Сар орчмын дараа түүнийг суллаж, Япон руу буцаасан юм. 

Эх сурвалж: NHK

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?