КРЫМ- ЫН ГОО БҮСГҮЙД УКРАЙНААР ДУУ ДУУЛСНЫ ТӨЛӨӨ ТОРГОХ ШИЙТГЭЛ ОНООЛОО

2022-10-07  

No description available.

 Крымыг 2014 онд ОХУ Украинаас булаан, өөрийн эзэмшилд авсан. Крымын Гоо бүсгүй Ольга Валуеваг Украйны үндсэрхэг үзэлтнүүдийн марш дууг дуулсны төлөө ОХУ-аас торгууль төлөх ял тулгалаа. Торгуулийн хэмжээ нь 40 мянган рубль буюу, монгол төгрөгөөр 2 сая 500 мянга орчим төгрөг юм байна. Мөн өөр нэг бүсгүй Украйн дуу дуулсны төлөө 10 хоног баривчлагдсан байна. "Крым-2022" тэмцээний " үзэсгэлэнт бүсгүйгээр шалгарсан Ольга Валуева нь 34 настай бөгөөд, украйнаар дуу дуулсныхаа дараа уучлал гуйхад хүрчээ. - Би зүгээр л Украйн дуугаа дуулсан. Ямар ч буруу зөрүү санаа бодол агуулаагүй гэж Оросын хэвлэлд тэрбээр ярилцлага өгчээ. Ийнхүү Крымын иргэдийг украйнаар дуу дуулахыг Оросууд бүрэн хориглолоо. Ийм байдал саяхан ОХУ-ын мэдэлд шилжсэн Донецк, Луганск зэрэг хотын Украйн иргэдэд ч бас тохиолдох нь. Дээрх хоёр эмэгтэйтэйгээр уламжлан дээрх газар нутагт Украйн дууг дуулахыг ийнхүү тас хорилоо. Үүнийг нь " Фашизм ханхалсан шийдвэр" гэж Украйны англи хэлээр дамжуулдаг Радиогоор мэдээллээ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-10-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?