УМАРД СОЛОНГОС ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД ДОЛОО ДАХЬ УДААГАА ПУУЖИН ТУРШИВ

2022-10-10  

Өнгөрсөн шөнө Умард Солонгосын дэглэм зүүн тэнгисийн ус руу богино тусгалын хоёр баллистик пуужин харвасныг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлжээ.

Пуужингуудыг тус улсын зүүн эргийн Мунчон хотоос харвасан байна. Пуужингууд 100 км-ийн өндөрт хүрч, 350 км-ийн алсад туссан тухай Японы батлан хамгаалах яам мэдээлжээ.

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида харвасан пуужингийн талаар мэдээлэл цуглуулж, шинжлэх ажлыг холбогдох албаныханд даалгаж, агаарын болон усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах үүрэг өгсөн байна.

Умард Солонгосын дэглэм сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд долоо дахь ээлжийн пуужингийн туршилтаа гүйцэтгэсэн нь энэ юм.

Бямба гарагт Өмнөд Солонгос, АНУ-ын арми Солонгосын хойгийн зүүн эрэгт зохион байгуулсан хамтарсан цэргийн сургуулилалтаа дуусгасан байна.

Уг ажиллагааны хүрээнд АНУ-ын цөмийн хөдөлгүүрт USS Ronald Reagan тээвэрлэгч хөлөг тэргүүтэй цохилтын бүлэг Солонгосын хойгийн орчимд ирж байрласан нь Пёньяны эрх баригчдын ширүүн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад байгаа.

Мягмар гарагт тус улс Японы арлуудыг давуулан баллистик пуужин харвах аюултай туршилт гүйцэтгэсэн нь холбоотнуудыг ийм хариу арга хэмжээ авахад хүргэж байв.

Өчигдөр Умард Солонгосын батлан хамгаалах яам гаргасан мэдэгдэлдээ тээвэрлэгч хөлөг илгээсэн нь “бүс нутгийн аюулгүй байдалд асар том сөрөг нөлөө үзүүлж буй”-г анхааруулсан байна.

Уг мэдэгдэлдээ Пёньян сүүлийн үед гүйцэтгэсэн пуужингийн туршилтуудаа “дайсагнагч орнуудын өдөөн хатгалгын эсрэг авсан зохих ёсны арга хэмжээ” гэж тайлбарлажээ.

Умард Солонгосын зэвсгийн дараалсан туршилт нь тус улс АНУ-тай дипломат яриа хэлэлцээ явуулах сонирхолгүй, харин цөмийн зэвсэгтэй улсын статусаа хүлээн зөвшөөрүүлэх зорилготой байгааг харуулж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ДОПИНГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРЭХГҮЙ ХААНА ГАЦААД БАЙСАН БЭ?
БНХАУ-ЫН АРДЫН ДЭЭД ПРОКУРОРЫН ГАЗРААС НҮҮРС ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ, ЭКСПОРТТОЙ ХОЛБООТОЙ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Г.АЮУРСАЙХАН, Б.ГАНХУЯГ НАРЫН 11 ХҮНД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
Т.БАДАМЖУНАЙД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРООС ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Н.НОМТОЙБАЯР УЛС ТӨРД ЭРГЭЖ ИРЭХ ГЭНЭ, ОРОХ "ХААЛГА" НЬ НЭЭЛТТЭЙ!
СҮ.БАТБОЛД:ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД ТАВАНТОЛГОЙГ ШИЙДЭХГҮЙ БОЛ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУУЛАЛТУУД ОЛОН ЖИЛЭЭР УХАРНА
Н.УДААНЖАРГАЛЫГ УДАХГҮЙ АВЧИРЧ, НҮҮРСНИЙ ХЭРЭГ "НОЦОХ УУ?"
ШҮҮХ ИНГЭЖ ШИЙДСЭН, ШӨХТГ ТЭГЖ ШОУДСАН
Х.БАТТУЛГА: УРАГШАА НАРИЙН ЦАРИГТАЙ ЮМ УУ, ХИЛ СЭТЛЭЭД ТӨМӨР ЗАМ ТАВЬЧИХ ЮМ БОЛ ӨНӨӨДРИЙН ЯРИАД БАЙГАА ЮМ МОНГОЛД ШИНГЭХГҮЙ
Д.ГАНТУЛГА: Б.ЧОЖИЛСҮРЭН, Ч.ХҮРЭЛБААТАР НЬ БАЙНА УУ ХАМААГҮЙ, ХУЛГАЙН АСУУДАЛД ХОЛБОГДСОН Л БОЛ ХАРИУЦЛАГА ҮҮРЭГ ЁСТОЙ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙГ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЭХИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?