АМЕРИКЧУУДАД "COVID-19"-ИЙН ВАКЦИНЫ НЭМЭЛТ ТУНД ХАМРАГДАХЫН УРИАЛЖЭЭ

2022-10-12  

Америкчууд талархлын баяр болон зул сарын баярын үеэр коронавирусний халдвараас өөрсдийгөө хамгаалахын тулд “COVID-19”-ийн вакцины шинэчлэгдсэн нэмэлт тунд сүнсний баяр гэхэд хамрагдах хэрэгтэй гэж Цагаан ордон мягмар гарагт мэдэгдээд, халдварын “хүч сорьсон” улирал ирж буйг анхааруулжээ. 

АНУ халдварын улмаас хүндээр өвчлөх, нас барах явдлыг таслан зогсоох вакцин, эмчилгээний нөөцтэй боловч ард иргэд өөрсдийнхөө оруулж чадах хувь нэмрийг оруулсан тохиолдолд л энэ нь үр дүнгээ өгнө гэдгийг Цагаан ордны “COVID-19”-тэй тэмцэх асуудал эрхэлсэн төлөөлөгч, доктор Ашиш Жа мэдэгдсэн байна. Мөн энэ өвөл хэрхэн өнгөрөх нь биднээс шалтгаална гэж нэмж хэлжээ.

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ мэдээлснээр, өнөөдрийн байдлаар ердөө 11.5 сая орчим америкчууд “COVID-19”-ийн анхны омог болон сүүлийн үед дэлхий даяар давамгайлан тархах болоод буй “BA.5” дэд хувилбарын аль алинаас нь хамгаалах шинэчилсэн тунд хамрагдаад байна.

А.Жагийн хэлснээр, америкчууд шинэчилсэн вакцинд хамрагдахын хэрээр энэ өвөл өдөр тутам олон зуун хүний амь насыг аварч чадна. “CDC”-ийн мэдээллээр, АНУ-д “COVID-19”-ийн улмаас өдөрт дунджаар 330 гаруй хүн нас барж байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр нийт нас барагсдын тоо 1.05 сая даваад байна. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /AP/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?