НАС БАРСАН ХҮНЭЭС ГЭДЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АНХНЫ МЭС ЗАСЛЫГ ИСПАНИД ХИЙЖЭЭ

2022-10-12  

Испанийн мэргэжилтнүүд нас барсан хүнээс гэдэс шилжүүлэн суулгах дэлхийн анхны мэс заслыг амжилттай хийлээ гэж “Cadena SER” радио мэдээлжээ. 

Мэс заслыг Мадрид хотын Их сургуулийн Ла-Пас эмнэлэгт хийсэн байна. 

Уг эрхтнийг төрсөн цагаасаа л гэдэсний дутагдалтай гэж оношлогдсон 13 сартай охинд шилжүүлэн суулгажээ. 

“Хүүхдийн биеийн байдал маш муу байсан. Харин одоо охин хэдийнээ эмнэлгээс гарсан бөгөөд гэртээ эцэг эхийнхээ хамт байгаа" гэж “Cadena SER” радио цахим хуудсандаа бичсэн байна. 

Үүнээс өмнө Испанид мөн ослын улмаас хөлөө алдсан хүнд хөл шилжүүлэн суулгах дэлхийн анхны мэс заслыг хийсэн юм. Энэ мэс заслыг тус улсын нэрт эмч Педро Кавадас өнгөрсөн зун хийжээ.

 
Эх сурвалж: МАДРИД. /TASS/.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?