ДЭЛХИЙН ЗЭРЛЭГ АН АМЬТЫН ТОО ТОЛГОЙ 1970 ОНООС ХОЙШ ИХЭЭХЭН БУУРЧЭЭ

2022-10-13  

 Дэлхийн байгаль хамгаалах холбооноос /WWF/ гаргасан дүгнэлтэд ой модыг сүйтгэж, далай тэнгисийг бохирдуулсантай холбоотойгоор 1970 оноос хойш дэлхийн зэрлэг ан амьтдын тоо толгой 69 хувиар буурсан гэж пүрэв гарагт мэдэгдлээ.

Лондонгийн Амьтан судлалын нийгэмлэгийн /ZSL/ Байгаль хамгааллын бодлого хариуцсан захирал Эндрю Терри “Энэ ноцтой уналт нь байгаль дэлхий үгүйрэн хоосорч байгааг харуулж байна” гэж тэмдэглэсэн байна.

Тус нийгэмлэгээс таван мянга гаруй төрөл зүйлийг хамарсан 32 мянган зэрлэг ан амьтдын тоо толгойн талаар 2018 онд явуулсан судалгааны мэдээллийг Дэлхийн байгаль хамгаалах холбоо ашиглан гаргасан тайланд дээрх хэмжээний бууралт гарсныг тодорхойлжээ. Хүний буруутай үйл ажиллагааны улмаас ойн хомсдол, бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрлэг ан амьтдын тоо толгойн бууралтын хамгийн том шалтгаан болж байгаа аж.

 

Эх сурвалж: ЛОНДОН. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?