"NETFLIX" ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭНИЙХЭЭ САРЫН ХУРААМЖИЙГ 7 АМ.ДОЛЛАРООР ТОГТООЖЭЭ

2022-10-14  

Америкийн “Netflix” компани видео стриминг үйлчилгээнийхээ зар сурталчилгаа дэмждэг хувилбарыг ирэх сараас нэвтрүүлэхээр болжээ. Энэхүү үйлчилгээ нь арвич хямгач үзэгчдэд сурталчилгааг үзсэнийхээ хариуд ихэнх үзвэрийг хөнгөлөлттэй үнээр үзэх боломжийг бүрдүүлнэ.

Ирэх 11 дүгээр сарын 3-наас АНУ, Австрали, Бразил, Канад, Франц, Герман, Итали, Солонгос, Мексик, Испани, Их Британид нэвтрэх “Basic with Ads” нэртэй зар сурталчилгээ дэмждэг үйлчилгээний сарын хураамж 7 ам.доллар байх ажээ. Энэ нь зар сурталчилгаа гаргадаггүй үндсэн үйлчилгээнээс /15.50 ам.доллар/ 55 хувиар хямд юм.

“Basic with Ads” үйлчилгээний хэрэглэгчид үзвэр үзэх хугацаандаа цаг тутамд 4-5 минутын сурталчилгаа үзэхээс гадна телевизийн шоу, кинонуудыг интернэт сүлжээнд холбогдоогүй үедээ үзэх зориулалтаар татан авч хадгалж болохгүй гэж "Netflix" компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Грег Питерс мэдээлжээ

“Netflix” стриминг үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлснээсээ хойших 15 жилийн хугацаандаа зар сурталчилгаанаас ангид байсаар ирсэн боловч энэ оны эхний улиралд хэрэглэгчдийнх нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаагаа буурснаас хойш шинэ чиглэлд шилжих шийдвэр гаргасан байна. 

Энэ оны эхний хагаст “Netflix” 1.2 сая хэрэглэгчээ алдсанаар нийт хэрэглэгчдийнх нь тоо ойролцоогоор 221 саяд хүрчээ. Гэсэн хэдий ч зуны саруудад нэг сая орчим хэрэглэгчээ эргүүлэн татаж чадсан гэж урьдчилан таамаглаж байна. Тус компани энэ оны гуравдугаар улирлын буюу 7-9 дүгээр сарын тайлангаа ирэх мягмар гарагт танилцуулахаар товложээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /AP/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?