БАЯНХОНГОР: ЦЭРГИЙН АЛБА ХААХ ЗАЛУУСАА АЛБАНД НЬ ҮДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2022-10-17  

2022  оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан залуусыг аймгийн удирдлагууд, ар гэрийнхэн нь үдэн гаргах ажиллагаа Тусгаар тогтнолын Баганат талбайд өнөөдөр /2022.10.17/ боллоо. 

Цэрэг хүний тэсвэр хатуужил, эх орноо хайрлан, батлан хамгаалах хариуцлагатай үүрэгт хүчин зүтгэх залуусыг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, сумдын ЗДТГ-ын дарга нар болон гэр бүлийнхэн нь үдэн гаргаж өгөв. 

Баянхонгор аймгийн 20 сумаас хугацаат цэргийн албанд  өнөөдөр мордож буй залуус  Өмнөговь, Баянхонгор аймгийн дугаар ангиудад алба хаана. Харин маргааш /2022.10.18/ Улаанбаатар, Өвөрхангай аймгийн дугаар анги нэгтгэлд алба хаах залуус нутгаасаа мордох юм. 

Эх сурвалж: Монцамэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?