ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ДАРГЫГ СОНГОХ ХХ ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2022-10-17  

Хятадын Коммунист намын XX их хурал Бээжин хотод энэ сарын 16-ны ням гарагт эхэллээ. Хуралд 2300 орчим төлөөлөгч оролцож байгаа бөгөөд тэд намын даргаа сонгож,чухал бодлогоо хэлэлцэхээр цугласан нь энэ юм.Эрх баригч нам энэ хурлаар тус улсын ерөнхийлөгч Ши Жиньпинийг гурав дахь удаагаа намын даргаараа сонгож, уламжлалт ёсыг эвдэнэ хэмээн ажиглагчид дүгнэж байна. Хэрэв Ши Жиньпин дахин намын дарга болвол Мао Зэдунаас хойших Хятадын түүхэн дэх хамгийн хүчирхэг удирдагч болох юм.

Хурлын нээлтийн үеэр ерөнхийлөгч Ши Жиньпин COVID-19 цар тахлыг бүрэн зогсоох “тэг-ковид” бодлого бол халдварын тархалтыг зогсоох нэн тэргүүний, чухал шийдвэр гэдгийг онцлон дурджээ. Хоёр цаг орчим үргэлжилсэн илтгэлийнхээ үеэр тэрбээр Хятадын нэг муж гэж үздэг Тайванийн засаглал, Хонконгод хэрэгжүүлж байгаа Үндэсний аюулгүй байдлын хууль, засаг захиргаатай холбоотой асуудлыг хөндөн ярьжээ. Энэ үеэр Ши Жиньпин “БНХАУ-ыг бүрэн нэгтгэх нь зайлшгүй хэрэгжүүлэх ёстой үйл хэрэг юм” гэж ярьсан гэж “BBC” мэдээлэв. Мөн аюулгүй байдлаа сахин хамгаалахын тулд Зэвсэгт хүчин байгуулах ажлыг хурдасгана гэсэн амлалт өгчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?