ШИ ЖИНЬПИН: НЭГ СЭТГЭЛ ЗҮРХЭЭР ХЯТАДЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ

2022-10-18  

Хятадын эрх баригч Коммунист намын их хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Хурлын хоёр дахь өдөр буюу даваа гарагт БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин оюун санаа, нэг сэтгэл зүрх, эв нэгдлийн хүчээр хамтдаа Хятадын төлөө зүтгэхийг уриалжээ. Тодруулбал, тэрбээр хуралд оролцож байгаа Гуанси Жуаны өөртөө засах орны төлөөлөгчидтэй тусгайлсан уулзалт хийх үеэрээ ийн ярьсан байна. Даваа гарагт Байнгын хороог тэргүүлэх 46 гишүүний нэрс, Бүрэн эрхийн хорооны төлөөлөгчдийн ур чадварын хяналт шалгалтын тайланг баталсан байна. Тус шалгалтад 2296 төлөөлөгч тэнцэж, XX их хуралд оролцох эрхээ авчээ. Сонгуулийн журмаар намын нийт гишүүдийн 99 хувь буюу анхан шатны бүх байгууллагын төлөөлөгч оролцох юм.

Хуралд оролцох намын гишүүдийн архивтай танилцаж, хувийн мэдээллийг нь нягталж, Хяналтын хэлтсийн дарга нь тухайн гишүүнийг шударга, сахилга бат сайтай хэмээн баталж гарын үсэг зурах ёстой гэсэн өндөр шаардлагыг Коммунист намаас тавьсан талаар Синьхуа агентлаг мэдээлэв. Коммунист намын XX их хурал нь эрх баригч намын хөгжлийн замыг тодорхойлох, Хятадын алсын харааг тодорхой болгох гол зорилготой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?