"ИХ-20" ӨРИЙН ДАРАМТАД ОРСОН ОРНУУДАД ТУСЛАНА

2022-10-18  

"Их 20"-ийн санхүүгийн тэргүүнүүд өнгөрсөн долоо хоногт Индонезийн ерөнхийлөгчийн удирдлага дор уулзалтаа зохион байгуулав. Энэ уулзалтаар хэд хэдэн тохиролцоонд хүрч чадсаны нэг нь өрийн дарамтад орсон орнуудад туслах тухай юм. Бага, дунд орлоготой орнуудын өрийн асуудлыг өрийн бүтцийн өөрчлөлтийн нэгдсэн тогтолцоогоор шийдвэрлэх шаардлагатай гэдэг дээр тэд санал нэгджээ. Хурлыг Индонезийн Сангийн сайд Шри Муляни Индравати даргалав.

Цар тахалтай тэмцэхийн тулд төсвийн зарлагыг гэнэт нэмэгдүүлэх шаардлага гарсны улмаас хэт их өр, өндөр хүүтэй тулгарсан тул олон улс өрийн дарамтад ороод байна.

Мөн тус бүлэг өрийн хямралд орсон улс орнуудад туслахад чиглэсэн бусад арга хэмжээ авахаа амлав. Энэ хүрээнд эгзэгтэй нөхцөл байдалд байгаа улс орнуудад олон талт хөгжлийн банкуудын үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авна. Мөн санхүүгийн салбарын зохицуулалт, хяналт, түүний дотор криптовалюттай холбоотой дүрэм журмын ахиц дэвшил, буурай орнуудад эрчим хүчний шилжилтийг илүү хямд болгох арга замыг багтаасан тогтвортой санхүүжилтийн замын зураглал, дэд бүтэц, технологийн хөрөнгө оруулалт зэргийг амлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?