ҮНЭРЧ НОХОЙ ЗЭРЛЭГ АМЬТНЫ ХУУЛЬ БУС ХУДАЛДАА, ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ИЛРҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

2022-10-20  

Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв болон Гаалийн Ерөнхий газрын Эрэлч нохойн сургалтын төв зэрэг 10 гаруй байгууллага хамтран албаны нохойн салбарын анхдугаар чуулга уулзалт лхагва гарагт зохион байгуулав.

Энэ 2 төвөөс гадна ХХЕГ, ТТХГ, ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригад, Тагнуулын ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн аюулгүй байдал хамгаалалтын алба, Улаанбаатар төмөр зам, цэрэгжүүлсэн хамгаалалт, Монголын Эрэлч нохой эзэмшигчдийн холбоо, Ажил мэргэжлийн стандарт, хүний хөгжлийн хүрээлэн ТББ-ын төлөөлөгчид тус чуулганд оролцлоо.

Энэхүү чуулганы зорилго нь үнэрч нохой бүхий төрийн байгууллагуудын ажил үүргийн хуваарийг тодорхойлж, стандартыг боловсруулахад чиглэсэн байна. Чуулганы ерөнхий зохион байгуулагч Лондоны Амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 4 дүгээр сар, 9 дүгээр сард албаны нохой ашигладаг байгууллагууд хот руу нэвтрэх орц, хот орчмын тусгай хамгаалалттай газруудад нохойтой эргүүл гарган ажиллахад хулгайн анчдын булаад орхисон, хот руу нэврүүлэхийг завдсан зэрлэг амьтны эд эрхтнийг нохой дор нь илрүүлж, нисэхийн гааль дээрээс галт бууны их хэмжээний сумыг илрүүлсэн байна.

Мөн тус газар нь өнгөрсөн хугацаанд ГЕГ-ын Эрэлч нохойн сургалтын төвд 55 сая, ЦЕГ-ын Цагдаа, дотоод хэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохойн сургалтын хэлтэст 53 сая, Үндэсний аврах бригадад 17 сая, Монголын Эрэлч нохой эзэмшигчдийн холбоонд 21 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн ИБНВУ-аас мэргэжлийн багш нарыг урьж, сургалт зохион байгуулсан нь нохой хөтлөгч нарын талархал хүртээд байгаа юм байна.

Ийнхүү Лондонгийн Амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь 2018 оноос Монгол Улсын албаны нохойн салбарыг чадавхижуулах, албаны нохойг зэрлэг амьтны хууль бус агнуур, худалдааг бууруулах, байгаль орчныг хамгаалах ажилд ашиглах ажлыг дэмжсээр иржээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?