ИЗРАИЛ УКРАИНД ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЭХГҮЙ ГЭЖ МЭДЭГДЭВ

2022-10-20  

Израил улс НАТО-гийн орнуудтай хамт Украин улсыг дэмжиж байгаа боловч Киевт зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгүй хэвээр байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Бени Ганц Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нартай лхагва гарагт уулзах үеэрээ мэдэгджээ. 

"Израил улс Украин, НАТО болон Барууны орнуудтай хамт зогсож, тэдэнтэй хамт байна. Үүнийг бид өмнө нь хэлж байсан бөгөөд өнөөдөр ч давтан хэлж байна. Израил улс хүмүүнлэгийн тусламж, хүний амь аврах хамгаалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх замаар Украинд дэмжлэг үзүүлэх бодлогыг баримталж байгаа. Бид өмнө нь үзүүлсэн шиг нэмэлт тусламжийн багцыг батлахаар төлөвлөж байна" гэж тэрбээр хэлснийг Батлан хамгаалах яамных нь хэвлэлийн алба уламжлав.

Үүний зэрэгцээ Ганц мэдэгдэхдээ, Израил улс Украинд үзүүлэх дэмжлэгээ урьдын адил цэргийн бус тусламжаар хязгаарлахаар төлөвлөж байгааг онцолсон байна. 

Энэхүү бодлогын хүрээнд Украинд агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх орчин үеийн системийг хөгжүүлэхэд туслахад бэлэн байгааг Израилын Батлан хамгаалахын сайд нэмж хэлжээ. 

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мягмар гарагт мэдэгдэхдээ, Киевт агаарын довтолгооноос хамгаалах системийг яаралтай нийлүүлэхийг хүссэн албан ноот бичгийг Израилын Засгийн газарт илгээнэ гэсэн байна. 

Израил улс өнөөг хүртэл Украинд цэргийн тусламж үзүүлээгүй бөгөөд тус улсад үзүүлэх дэмжлэгээ хүмүүнлэгийн ачаа илгээх, мөн байлдааны ажиллагааны улмаас гэмтэж шархадсан украинчуудад эмнэлгийн тусламж үзүүлэх зэргээр хязгаарлажээ.  

 
 
Эх сурвалж: ТЕЛЬ-АВИВ. /RT/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?