Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан Техран ОХУ руу Украины дайнд ашиглах пуужин илгээхээр төлөвлөж байгаа гэх мэдээллийг пүрэв гарагт “Twitter” хуудсаараа дамжуулан няцаажээ.
“Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Жозеп Боррельтой утсаар ярих үеэрээ Украин дахь дайн хийгээд түүнийг хурцатгахыг бид эсэргүүцэж байгааг илэрхийлсэн” гэж Х.Абдоллахиан мэдэгдсэн байна.
“Ираны пуужингуудыг Украины эсрэг ашиглахаар Орос руу илгээнэ гэх мэдээлэл нь огт үндэслэлгүй. Бид Оростой батлан хамгаалах салбарт хамтран ажиллаж байгаа ч Украины эсрэг зэвсэг, нисгэгчгүй онгоц илгээх бодлого баримталдаггүй” гэж тэрбээр бичжээ.
Эх сурвалж: ТЕХРАН