Ингэж Украйны ерөнхийлөгч Зеленский хэллээ. Оросын арми маш өргөн хүрээг хамарсан гал нээлээ. Украйны нийслэл Киев хотын төв, өмнөд, зүүн хэсгээр цохилт өглөө. Тэдгээр газар нутгийн 1,5 сая Украйн иргэн цахилгаан эрчим хүчгүй болов. Бид эсэргүүцэл үзүүлж, тэдний сөнөөгч гуч гаруй дроныг устгасан. Цаашид ч Оросын бүх довтолгоог няцаах болно. Тэд биднийг сүрдүүлж чадахгүй. Бид дроныг устгах агаарын хамгаалалтын зэвсэгтэй болсон. Тиймээс газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах болно. Оросууд санаатайгаар манай улсын эрчим хүчийг үйлдвэрлэдэг байршлуудыг онилж гал нээлээ. Бид Оросын 36 ракетийг устгасан. Одоогоор Украйны эрчим хүч үйлдвэрлэдэг станцын гуравны нэг нь жагсаалаас гарлаа гэж Зеленский өнгөрөгч Бямба гарагт мэдээллээ.
Эх сурвалж: ВВС, А.Энэрэл