Ж.БАЙДЕН "ОМИКРОН"-Ы ВАКЦИНЫ НЭМЭЛТ ТУНД ХАМРАГДЖЭЭ

2022-10-26  

 АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт “COVID-19”-ийн шинэчилсэн вакцины нэмэлт тунд хамрагдаад, удахгүй эхлэх баярын улирлыг угтан нэмэлт тунд хамрагдахыг америкчуудад уриалжээ.

“Өөрт аль болох боломжтой ойрын хугацаандаа нэмэлт тунд хамрагдахыг бүх америкчуудад уриалж байна” гэж Ж.Байден вакцины тариулахынхаа өмнөхөн хэлсэн байна. Мөн нэмэлт тунг үнэ төлбөргүй хийлгэнэ гэдгийг онцлоод, одоогоор хангалттай тооны хүн хамрагдаагүй байгааг эш татжээ.

Цагаан ордноос өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр, АНУ-д ойролцоогоор 20 сая орчим хүн “COVID-19”-ийн шинэчилсэн вакцины нэмэлт тунд хамрагдаад байгаа бөгөөд таван ахмад настан тутмын ердөө нэг нь л ийм тунд хамрагдсан байна. Уг вакциныг одоогоор олон оронд давамгайлан тархах болоод буй “омикрон” хувилбарын “BA.4”, “BA.5” дэд хувилбарын эсрэг үйлчлэх зориулалтаар гарган авчээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /DW/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?