"БҮС БА ЗАМ" САНААЧИЛГАД АФГАНИСТАНЫГ ОРОЛЦУУЛАХЫГ ХҮСЖЭЭ

2022-10-27  

 Афганистаны хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний байгуулсан түр Засгийн газрын орлогч дарга Абдул Гани Барадар Кабулд суугаа Хятадын Элчин сайд Ван Ютай лхагва гарагт уулзах үеэрээ "Бүс ба Зам" санаачилгад Афганистаныг оролцуулахыг хүссэн байна.  Энэ тухай тэрбээр твиттер хуудсандаа мэдээлжээ. 

Түүний бичсэнээр, талууд "Афганистан, БНХАУ-ын хооронд тохиролцсон эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцжээ". Барадарын мэдэгдэлд чухам ямар төслүүд гэдгийг тодорхой дурдаагүй байна.

“Хятад, Афганистаныг түүхэн харилцаа холбодог. Афганистаны Исламын Эмирт улс (талибуудын ашигладаг улсын нэр) энэ харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна" гэж Барадар онцолжээ. Түүний хэлснээр, Афганистаны шинэ эрх баригчид мөн БНХАУ-ын Засгийн газраар Афганистаны эдийн засагт хөрөнгө оруулуулах сонирхолтой байгаа аж.

Ван Юй "БНХАУ-ын эхлүүлсэн төслүүд, түүнчлэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн боловч дуусаагүй үлдсэн бусад томоохон төслүүдийн практик ажлыг Бээжин ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн гэж Барадар мэдээлжээ.

 

Эх сурвалж:КАБУЛ. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?