БОЛИВИ УЛС ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛЫН УЛМААС ХҮНСНИЙ ЭКСПОРТОО ЗОГСООВ

2022-10-27  

Боливийн хөдөө аж ахуйн гол бүс нутаг болох Санта-Круз муж болж буй эсэргүүцлийн ажиллагааны улмаас хүнсний экспортыг зогсоож байна гэж тус улсын Аж үйлдвэрийн хөгжлийн сайд Нестор Уанка мэдэгдлээ.

Засгийн газрын шийдвэрээр шар буурцаг, мах, элсэн чихэр, цөцгийн тосны экспортыг түр хугацаагаар зогсоохоор болсон байна. Сайдын хэлснээр, улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ шийдвэрийг гаргажээ. 

“Боливийн гэр бүлүүд стратегийн хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй байгаад санаа зовж буйг харгалзан Засгийн газар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, шар буурцаг, шар буурцгийн шахдас, шар буурцгийн гурил, элсэн чихэр, цөцгийн тос, үхрийн махны экспортыг түр хугацаагаар зогсоож байна" гэж тэрбээр мэдэгдсэн байна. Хязгаарлалт 10 дугаар сарын 27-ноос Санта-Крузад зарласан хугацаагүй ажил хаялтыг цуцлах хүртэл хэрэгжинэ.

Хуанка нэмж хэлэхдээ, эрх баригчид хүнсний хангамж тасалдах эрсдэл бий болсонд Санта-Круз мужийн засгийн газрыг буруутгаж байна гэжээ. "Ажил хаялтыг зохион байгуулагчдын болгоомжгүй мэдэгдэл, тогтвортой байдлыг алдагдуулж буй үйлдлүүдийг харгалзан бид Луис Фернандо Камачо, Ромуло Кальво, Висенте Куэльяр болон “Санта-Крузын Хороо”-ны удирдлагыг үйлдвэрлэлийн салбарын ажил зогссоноос гарах үр дагавар, Боливийн хүн амын хүнсний аюулгүй байдал алдагдсанд буруутай гэж үзэж байна" гэж тэрбээр хэлжээ. 

Санта-Круз мужид сүүлийн хэдэн өдөр эсэргүүцлийн жагсаал, ажил хаялт болж байгаа бөгөөд зохион байгуулагчид нь хүн амын тооллогыг Засгийн газрын төлөвлөгөөний дагуу 2024 онд биш 2023 онд явуулахыг шаардаж байгаа юм. Мужийн удирдлагууд төсвөөс хуваарилах хөрөнгө, парламентад төлөөлөх квот нэмэгдэнэ гэж горьдлого тавьж байгаа учир эрт тооллого явуулах сонирхолтой байгаа аж.

 

Эх сурвалж: БУЭНОС-АЙРЕС. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?