НИКОТИН НЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСТРОГЕН ДААВРЫН ЯЛГАРАЛТЫГ БУУРУУЛДАГ ХОРТОЙ

2022-10-27  

No description available.

   Никотин нь бэлгийн дааврын молекулын боловсролтыг хариуцдаг CYP19A1 ферментийн концентрацийг бууруулдаг юм байна. Европын молекул биологичид никотиныг харьцангуй бага тунгаар хэрэглэсэн ч эмэгтэйчүүдийн тархины эдэд эстроген дааврын боловсролтыг саатуулдаг болохыг олж тогтоолоо. Никотин нь мэдрэлийн систем, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж Европын Нейро сэтгэл судлал, эмнэл зүйн коллежийн хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

   Үүнийг тогтоохын тулд молекул биологчдийн эрдэмтдийн баг туршилтад оролцохыг зөвшөөрсөн 10 бүсгүйн мэдрэлийн системд никотин хэрхэн нөлөөлж байгааг ажиглан судалжээ. Туршилтын багийнхан гормон үүсгэгч ферментүүдэд наалдсан молекулуудыг цусны урсгал руу тарьж, тэдгээр уургуудыг цацраг идэвхит хэмжээсээр "гэрэлтүүлэх" аргыг хэрэглэсэн байна. Энэ процедураар тархины үйл ажиллагаа, янз бүрийн гормоны боловсролтод хэрхэн нөлөөлж байгааг эрдэмтэд ажигласан байна. Тодруулбал, никотиныг бага тунгаар хэрэглэх нь эстроген бэлгийн дааврын молекулын боловсролтыг хариуцах үүрэгтэй CYP19A1 ферментийн концентрацийг бууруулдаг болохыг ажиглалт харуулжээ. Энэхүү бууралт нь тархины гүн давхаргад үүссэн бөгөөд сайн дурынхны биеийн бусад эд эсэд төдийлөн нөлөөлөөгүй аж. Эстрогений боловсролтонд гарсан өөрчлөлтүүд нь бүх мэдрэхүйгээс хүлээн авсан дохиог задлан шинжлэх, хүлээж авах, бор гадарга руу дамжуулах тархины хэсэг болох таламусанд нөлөөлж байж.     

   Тамхидалт, эмэгтэйчүүдийн дааврын тогтолцооны эмгэг хоорондын хамаарлыг урьд өмнө нь судалж байгаагүй бөгөөд цаашид биологичид тархинд эстроген дааврын боловсролт саатах нь эмэгтэйчүүдийн зан төлөв, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлөхийг туршилт, судалгаа хийж нарийвчлан тодруулна хэмээн найдаж байгаа ажээ. Орчуулсан Э.ОТГОНЖАРГАЛ (Эх сурвалж: ТАСС агентлаг, 2022 оны 10 дугаар сарын 17)

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?