"SAMSUNG"-ИЙН ТӨВ ЗАЛГАМЖЛАГЧИЙГ ТУШААЛ ДЭВШҮҮЛЖЭЭ

2022-10-28  

БНСУ-ын технологийн “Samsung Electronics” компанийн де-факто тэргүүн Ли Жэ Ёныг тэргүүний албан тушаалд дэвшүүлсэн талаар тус компани пүрэв гарагт мэдээллээ.

“Samsung”-ийн мэдэгдэлд дурдсанаар, удирдах зөвлөл дэлхийн бизнесийн орчны тодорхойгүй байгаа энэ үед бизнесийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Ли Жэ Ёныг гүйцэтгэх захирлаар томилжээ.

Ли Жэ Ён БНСУ-ын хамгийн том конгломерат болох “Samsung” группийн гол цөм болсон технологийн компанид 1991 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 2012 оноос дэд тэргүүний албыг хашиж эхэлжээ. Улмаар эцэг Ли Кун Хигээ хоёр жилийн өмнө нас барснаас хойш халааг нь аваад байсан юм.

Лхагва гарагт “Samsung Electronics”-ийн танилцуулсан гуравдугаар улирлын орлогын тайлан компанийн үйл ажиллагааны ашиг, цэвэр орлогын хэмжээ хоёр оронтой тоогоор буурсныг харуулжээ. 

 

Эх сурвалж: СӨҮЛ. /Reuters/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?