В.ПУТИН, В.ЗЕЛЕНСКИЙ НАРЫГ АРИЗОНАД ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХИЙГ УРЬЖЭЭ

2022-10-28  

 АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Бүгд Найрамдах намаас сонгогдсон Пол Госар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нарыг Аризона муж улсын Феникс хотод энхийн хэлэлцээнд урьсан захидлаа нийтэлжээ. 

"Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Путин, Ерөнхийлөгч Зеленский нар аа, би та бүхнийг эсвэл та бүхний төлөөлөгчдийг Аризона мужийн Феникс хотод энхийн хэлэлцээ хийхийг урьж байна" гэж захидалд дурдсан байна.

Госарын хэлснээр, хэлэлцээний сэдэв нь “цөмийн хурцадмал байдлыг намжаах, дайныг зогсоох, мөн хоёр улсыг хамарсан үхэл хагацал, сүйрлийг эцэслэх” талаар байж болох юм. 

Феникс хот нь мөргөлдөөний бүс, "дайныг өдөөдөг" байгууллагуудаас хангалттай хол зайд оршдог тул үр дүнтэй хэлэлцээ хийхэд тохиромжтой газар гэж үзэж байгаагаа Госар нэмж дурджээ. 

 
Эх сурвалж: ВАШИНГТОН. /TASS/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?