АН-ЫН БҮЛЭГ МАН-ААС СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТИЙГ ШААРДАНА

2022-10-31  

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр болсон ээлжит хуралдаанаараа  Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлт, МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат болон албаны хүмүүс мэдээлэл өгсөн байна. Аудитын ерөнхий газраас дүгнэлт хүргүүлж байгаа ч удаа дараа алдаагаа засахгүй байгаа тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тодрууллаа. Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Засгийн газар төсвөөс гадуурх зарцуулалтыг их хийж байна. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг болж байгааг нуун далдалж, Ирээдүйн өв сангийн мөнгийг үүнд оруулж тооцоолж байна. Бодит алдагдлын хэмжээнээс гурав дахин их байгаа талаар  тодруулж, Үндэсний Аудитын газар нь Засгийн газрын харьяа бус байгууллага ч үндсэн дүгнэлтүүд хэт бөөрөнхий Засгийн газрын үйл ажиллагааг зөвтгөсөн тайлбар бүхий дүгнэлт гаргаж буйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. 

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг МАН-ын 2020 оны сонгуулийн таван бүлэг, 702 заалт бүхий мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж, амлалт ажлын хооронд зөрүү их байгааг сануулах ажлыг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ хүрээнд 

1.Хүний хөгжлийн бодлого 

2.Эдийн засгийн бодлого 

3.Засаглалын бодлого 

4.Ногоон хөгжлийн бодлого 

5.Нийслэлийн хөгжлийн бодлого гэсэн амлалт бүхий МАН-ын 5 зорилтын биелэлтийг асуухаар "Амлалт ажлын зөрүү" хөтөлбөрт ажлыг санаачилжээ. Энэ долоо хоногт тус намын бүлэг эрх баригчдын “Хүний хөгжлийн бодлого” бүлэгт тусгагдсан амлалтуудад дүгнэлт хийж, ард иргэдтэй хамтарч шаардлага тавьж ажиллана гэв.

Тухайлбал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Монголбанкны мөнгөний бодлогын заалтад зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувь болгоно гэсэн. Гэтэл өнөөдөр зээлийн хүү өндөр, зээл олдохгүй байгаа. Мөн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн. Тухайн үед ядуурал 28 хувьтай байсан бол үүнийг хоёр дахин бууруулахаар 10 гаруй хувьтай болсон байх ёстой. Гэтэл одоо 42 хувь болсон. Эсрэгээрээ дахин нэмэгдсэн тоо баримт олон байгааг Бүлгийн дарга О.Цогтгэрэл онцоллоо. Өрийг багасгана гэж амлалт өгч олонх болсон ч багасгах тал дээр бус нэмэгдүүлэхээр улсын төсвийг батлах гэж байна. Иргэд, аж ахуйн нэгжийн төлөх өр улам нэмэгдэнэ. Жилдээ 150 мянган тонн мах экспортолно гэж амласан ч өнөөдрийн байдлаар 1000 тонн мах л экспортолж байна. Дарханы арьс ширний үйлдвэрийн цогцолборыг мөн л ашиглалтад оруулж чадсангүй. Амлалт бүрийг ард түмэнтэйгээ хамтарч асууна гэж УИХ-ын гишүүн Н.Ганибал мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?