ЛУЛА ДА СИЛВА БРАЗИЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛЖЭЭ

2022-10-31  

 Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад тус улсын ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва ялжээ.

Сонгуулийн хорооны мэдээлснээр, Лула да Силва 59.8 сая сонгогч буюу нийт сонгогчийн 50.86 хувийн саналыг авсан бол одоогийн Ерөнхийлөгч Жаир Болсонару 57.8 сая сонгогчийн /49.14 хувь/ санал авсан байна.

Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтын түүхэнд хоёр нэр дэвшигчийн саналын зөрүү хамгийн бага хувьд хүрсэн тохиолдол энэ болж байна. Өдгөө 77 настай Лула да Силва 2002, 2006 онуудад Бразилын төрийн тэргүүнээр сонгогдож байв. 

Энэ сарын 2-ны өдөр болсон эхний шатны санал хураалтад Лула да Силва 48.3 хувь, Ж.Болсонару 43.2 хувийн санал тус тус авчээ. Улмаар нэр дэвшигчдийн хэн хэн нь сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг аваагүй тул хоёрдугаар шатны санал хураалтыг явуулсан юм.

Лула да Силвагийн хувьд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нийгмийн асуудлуудад түлхүү анхаарч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудыг бэхжүүлэх, өлсгөлөн, ядууралтай тэмцэхэд хүчин чармайлт тавих амлалт өгсөн байна.

Шинэ ерөнхийлөгч 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тангараг өргөнө. 

 

Эх сурвалж: БРАЗИЛИА. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?