АНУ, БНСУ ЦЭРГИЙН ТОМООХОН ХАМТАРСАН СУРГУУЛИЛАЛТ ЭХЛҮҮЛЖЭЭ

2022-10-31  

 Даваа гарагт эхэлж буй “Vigilant Storm” нэртэй Америк, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуульд 240 орчим байлдааны нисэх онгоц оролцож байна гэж “Yonhap” агентлаг мэдээлэв. 

Тус агентлагийн мэдээлснээр, энэ сургуулилалт нь цөмийн зэвсгийн долоо дахь туршилтаа хийж магадгүй гэж тааварлаж байгаа БНАСАУ-д “хүчтэй дохио” өгөх зорилготой байна. Үүний зэрэгцээ АНУ, БНСУ хүчээ үзүүлэх нь БНАСАУ-ыг хариу арга хэмжээ авахад хүргэж болзошгүйг “Yonhap” агентлаг хүлээн зөвшөөрчээ.

"Сургуулилалттай холбоотойгоор Умард Солонгос хариу цэргийн хүчээ харуулж магадгүй" гэж тус агентлаг мэдээлэв. 

11 дүгээр сарын 4 хүртэл үргэлжлэх “Vigilant Storm” сургуулилалтад Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний  “F-35A”, “F-15K”, “KF-16” сөнөөгч онгоцууд, KC-330 цэнэглэгч онгоц зэрэг 140 орчим нисэх онгоц, Америкийн талаас “F-35B” сөнөөгч, “EA-18” цахим тагнуулын онгоц, “U-2” тагнуулын онгоц зэрэг зуу орчим нисэх онгоц оролцоно. 

Үүнээс гадна, АНУ-ын тэнгисийн явган цэрэг, тэнгисийн цэргийн болон хуурай замын хүчний цэргүүдийг сургуулилалтад илгээжээ. Мөн Австралийн Агаарын цэргийн хүчний “KC-30 А” загварын цэнэглэгч онгоц, Японы Ивакуни агаарын баазаас “F-35B” үл үзэгдэгч сөнөөгч онгоц анх удаа оролцох аж. 

 
 
Эх сурвалж: СӨҮЛ. /Yonhap/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?