ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ"- Г ХЭН ХЭН "ИДДЭГ" НЬ УДАХГҮЙ ИЛ БОЛОХ УУ?

2022-11-01  

Үүнд та итгэж байна уу? Би тэгтэл итгэж чадахгүй. Учир нь МАН хэлж байгаа шигээ , харагдаж байгаа шигээ шударга байж чаддаггүй..Гэхдээ ядаж оролдлого гаргаж буй нь сайн хэрэг. Өдөр шөнөгүй нүүрсээ ухаад, урд хөрш тээвэрлэн гаргаад байвч, улсын сан хөмрөгт орж буй валют нь "шүлсний" хэмжээтэй аж. "Экспортолж буй нүүрсийг 100 хувь гэж бодвол орж ирж буй валют нь ердөө 3 хувь" гэж "Зууны мэдээ" сонинд Монгол улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ. Үлдсэн 97 хувь нь хаачив аа? Монголын баялаг хэний халаасыг түнтийлгээд байна вэ? гэдэг асуудлын хариу удахгүй сонсогдох бололтой. Сүр дуулиантайгаар, Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс таван толгой" компанид онцгой дэглэм тогтоож, бүх эд хөрөнгийг битүүмжилж, мөнгөний гүйлгээний урсгалд нь Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга хяналт тавьж эхэлжээ. Нүүрс урсаад байдаг. Гадагшаа гараад байдаг. Эргээд улсын төсөвт" шүлс төдий валют орж ирж буй нь ийнхүү анхаарал татаж, онцгой дэглэм тогтооход хүрчээ гэж ойлголоо. Өнөөдөр "Эрдэнэс таван толгойн" ХХК-ийн ерөнхий захирлаар Б.Ганхуяг ажилладаг.

Түүний тухайд МАН-ын унаган аппарат. "Эрдэс таван толгой:ХХК-ийн захирлаар томилогдох үеэс л УИХ-ын гишүүн Аюурсайханы" тавиул" гэж улс төрийн хүрээнд гэх яриа түүний талаар дэгдсэн. Гавьяат эдийн засагч цолыг Баттулгаас "хүртсэн" Ганхуягийг Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч Баттулгын "дуулгавартай албат" байсан ч гэх мэдээлэл чихний хажуугаар өнгөрөөгүй. Ойрын түүхийн хуудсыг сөхөхөд, энэ компанийн ерөнхий захирлаар Д.Ариунболд 1 жил гарны богино хугацаанд ажиллахдаа Чалко-гийн бүх өрийг дарж, эдийн засгийн дарамтаас чөлөөлж байсан боловч, шударгаар ажилласан түүнийг дор нь чөлөөлж Ганхуягийг томилж байсныг санаж байна. "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн үе үеийн бүх захирал ял уншуулж, шоронд хоног төөрүүлсэн. Ганцхан Д.Ариунболд захирал л энэ түүхийг давтаагүй цорын ганц захирал байж чадсан. Ийм шударга, үнэнчээр зүтгэсэн түүнийг үргэлжлүүлэн ажиллуулсан бол улсын сан хөмрөг ч арвижиж, онцгой дэглэм тогтоохдоо хүрэхгүй байсан гэдэгт итгэнэ. Түүнийг өнөөгийн МАН-ын удирдлагууд л сольж, оронд Б.Ганхуягийг томилж байсан.

Ямар ч гэсэн "Эрдэнэс таван толгой" ХХК-д хулгай нүүрлэсэн байна гэж Засгийн газраа үзсэн учраа онцгой дэглэм тогтоолоо. Хяналтын камерт 1000 машин нүүрс тээвэрлэж буй бичлэг бий ч, тайландаа 200 машин гарснаар илтгэдэг тухай "Зууны мэдээ" сонинд мөн бичжээ. Жирийн ард иргэд хулгай хийхгүй нь тодорхой. Харин хэн хэн гэдэг улс төрчид үүний ард байсныг ил болгож, нээлттэйгээр зарлахыг хүлээх л үлдлээ. Нөгөө талаас, "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн захирлын асуудал нь 2024 оны УИХ-ын сонгуультай шууд холбоотой. Энд сонгуульд намаа бэлдэхийн тулд ЗГХЭГ -ын дарга болсон гэж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрөө хэлж байсан. "Эрдэнэс таван толгой"ХХК бол мөнгөний уурхай, эрдэнэсийн сан. Энэ сангийн даамал нь Хүрэлсүхийн "хүн" юм. Тиймээс Хүрэлсүхээс эрдэнэсийн авдрынхаа түлхүүрийг гартаа оруулах Оюун -Эрдэнийн " шатрын нүүдэл" ч байж болох юм.

No description available.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?