ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ СҮЙРЭХ БОЛНО...

2022-11-01  

Discussion club"-ийн үеэр дээрх үгийг Оросууд " шидлээ". Москвагийн ойролцоох Новгород хотод орших Валдай нуурын эрэгт 2004 оноос Орос болон гадаадын эрдэмтэд, судлаачид цуглаж, хэлэлцүүлгэ өрнүүлдэг уламжлал тогтсон. "Их гүрэн үгүй даян дэлхий" гэсэн сэдвээр өрнүүлсэн энэ удаагийн хэлэлцүүлэгт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин уламжлал ёсоор оролцлоо.

-Намайг инээмсэглэхгүй байгааг та нар анзаарч буй байх. Энэ бол Голливудын оддын шоу биш.Тиймээс нүүрэндээ инээмсэглэл тодруулсангүй" гэж үгийнхээ эхэнд хэллээ. -"Бидэнд шаардлагатай бүхий л төрлийн зэвсэг бий. Энэ бол " покерийн блаф" биш. Надад сүрдүүлэх, зальдахын аль нь ч хэрэггүй. Украйны эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх зорилгыг бид огт агуулаагүй.Цөмийн зэвсэг хэрэглэх улс төрийн болон цэрэг зэвсгийн ямар ч шаардлага одоохондоо алга "гэж Путины хэллээ. Харин түүний хэлсэн үгийг нь салаа утга агууллаа гэж Өрнөдийн хэвлэл тайлбарлах болсон. Түүний араас Оросын гадаад бодлого болон батлан хамгаалах зөвлөлийн гишүүн Дмитрий Сусловын хэлсэн үг нь дээрх сэдлийг баталгаажууллаа гэж тэд үзлээ.

-Орос улсын хувьд цөмийн зэвсгээ хэрэглэх эрсдэл урган гарч ирж байна. Гэхдээ Украйны эсрэг биш. Өрнөдийн эсрэг бид ашиглах болох нь. Хэрвээ АНУ-д үйлдвэрлэсэн ямарваа пуужин Оросын газар нутаг дахь цэргийн баазыг онилон устгах аваас бид ямар ч эргэлзээгүйгээр цөмийн зэвсгийн кнопыг дарах болно. Оросын цэргийн эрдэмтэд, судлаачдын судалгаагаар бидний цөмийн зэвсэг АНУ болон НАТО-гийн эвслийн орнуудын хаана ч тусах чадалтай. АНУ, НАТО-гийн улсын цэрэг зэвсэг ямар хүчтэй, хэр орчин үеийн, дэвшилттэй, тэдгээр улсын эдийн засаг хэр сайн, улс нь хэр хөгжилтэй хэр эсэх нь бидэнд падлийгүй. Бид хариу цохилтыг дор нь өгөх болно. Орос улс цөмийн зэвсгээ ашигласан тэр үед дайны галаас нэг ч улс гүрэн мултрахгүй, нэг ч амьд хүн үлдэхгүй гамшиг дэлхийг нөмрөх болно шүү "гэж түүний хэлснийг ВВС дэлхий дахин цацлаа. "Дэлхийг хамарсан цөмийн дайн үүсгэхгүй байх. Харин Украйны эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх болчихлоо "гэж Сусловын үгийг ВВС тайлбарлахдаа зөөллөлөө. Цөмийн зэвсэгтэй, хөгжил дорой гэгдэх Хойд Солонгосыг АНУ, Япон, Өмнөд Солонгос хүчрэлгүй он жилийг барсан. Тэгвэл зэвсгийн супер орон, дээр нь цөмийн зэвсэгтэй ОХУ-ыг АНУ, НАТО өөрийн эрхшээлдээ оруулах гэж оролдвол, өөрсдөө хамт сүйрнэ шүү гэдгийг Оросын зүгээс Валдайн уулзалтаас санууллаа.

No description available.

No description available.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?