СҮНСНИЙ БАЯРТ ОРОЛЦСОН ГЭРЧ ЗАЛУУС ЮУ ХЭЛЭВ...

2022-11-01  

Дэлхий нийтийг цочоосон Сеулын "хар бямба" гарагийн тэр шөнө өнгөрсөн ч, олон зуун гэр бүл "хар дарсан" зүүднээсээ салж чадахгүй байна. Итаевон баарны нарийн гудамжинд шахагдаж, гишгүүлж амь насаа алдсан залуусын тоо нэмэгдэж 153-д хүрсэн. 100 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэнээс тэн хагас нь маш хүнд гэдэг мэдээллийг олон улсын агентлагууд цацсан. Тэгвэл 3500 залуус сураг нь алдарсан, тэднийг олж өгөхийг хүссэн өргөдлийг 3500 гэр бүлээс Сеулын Цагдаагийн байгууллагад ирүүлсэн байна. Тэнд яг юу болсныг амьд гэрчийн мэдүүлэг, камерийн бичлэгээр тогтоож байна. Осол болохоос 24 цагийн өмнө Итаевоны нарийхан гудамжинд багтахын аргагүй бөөгнөрөл үүсч буйг дүүргийн цагдаагийн алба мэдээлж, уг жагсаал нь Ройтерсийн Сеул дахь сурвалжлагч, Сеулын томоохон телевизийн камеруудын бичлэгт үлджээ. Нүүр амаа будсан, хачин сонин хувцасласан залуусын жагсаал хэвлэлийнхний анхаарлыг татаж, жагсаалд оролцогчид ч гар утсаараа шууд дамжуулалт хийж байсан нь мянга мянган залуусыг дуудах шалтгаан болсон байна. Энэхүү сүнсний баярыг зохион байгуулахад Солонгосын төр засаг огт оролцоогүй.Энэ бол хувь хүмүүсийн санаачилга байсан гэж Солонгосын төр засгийн зүгээс мэдэгдлээ.Олон зуун залуусын амь насыг авч одсон энэхүү ослын дэвэргэгч нь Итоеван баарны үйлчлэгч болж байна. Сүнсний баярыг тохиолдуулан онцгой хямдралтай үйлчилгээ үзүүлнэ гэж баарны үйлчлэгчийн хэлсэн үг, цугларсан олон залуусын баяр хөөр бүхий дүрсийг сошиалаар цацсан нь нөлөө үзүүлсэн гэх хандлага байна.

Бямба гарагийн 22.20 минутанд гудамжны жагсаалын баяр баясгалан алдагдаж, айх, үймэх анхны шинж тэмдэг илэрч, улмаар эмх замбараагүй байдалд шилжиж эхэлснийг гэрч нар мэдүүлжээ. - Нарийхан гудамжинд түрэгдэж, шахагдаж, амьсгалах аргагүй болж ирсэн. Цагдаа нар тухайн нөхцөл байдлыг зохицуулах гэж оролдсон. Харамсалтай нь жагсаал тэлж, хүмүүс бие биеэ улам түрж эхэлснээр хананд шахагдсан хүмүүс эхнээсээ хөдөлж чадахгүй болж, амь тэмцэж эхэлсэн. Аяндаа амьсгаа нь боогдож, муужирч унасангүй нэгнийгээ дээр дээр нь гишгэх болсон. Төдөлгүй сүнсний баярын жагсагчдын хөөр цэнгэл нь уйлаан, амь тэмцсэн хашгираанаар солигдож, бүгдээрээ айдас хүйдэс автсан гэж 21 настай Муун Жу Жонг KBS -д ярилцлага өглөө.

-Осол болсон газарт би яг цаг хагас байсан. Амь тэмцэж, хүч мэдэн тэндээс гарч ирсэн. Цээжиндээ болон өвдгөндөө бэртэл авсан. Амь насаа алдсан үеийнхнийхээ ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Эмх замбараагүй байдал үүсэх тэр үед хүмүүс бие биенээ түлхэх, унасан нэгнийхээ дээр нь гишгэх нь дэндүү хүнлэг биш санагдсан гэж нэрээ нууцалсан Франц оюутан хэллээ.

-Яг миний хажуугийн хүн унасан. Гэтэл миний арын хүн намайг түлхэж унагаах шахсан. Ингээд л унасан хүмүүст тээглэж, нэмж унан, тэдэн дээр хүмүүс гишгэлж байлаа. Битгий түлхээч, хүмүүс уначихлаа гэж хэлсээр байтал бие биенээ түлхэн унагасаар байсан нь жигшим гэж Сеулын Их Сургуулийн төгсөх ангийн солонгос оюутан мэдүүлэгтээ мөн хэлжээ. - 100 мянган хүн цугларах нь гэдгийг орон нутгийн удирдлага урьдчилан мэдэж байсан. Хангалттай тооны цагдааг байршуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй нь тэдний алдаа гэж 20 настай охиноо алдсан Солонгос аав орон нутгийн удирдлагыг буруутгасан. - Энэ олон зуун мянган хүний дунд хэдэн зуун цагдааг ч авчраад нэмэргүй байсан. Тэд бол үерийн усанд урсах зомгол шиг л харагдсан гэж нэгэн эмэгтэй цагдаа нарыг өмгөөллөө.

-Сүнсний баярын тухай өргөн жагсаал нь мянга мянган залуучуудыг олноор нь татсан. Би ч хар хурдаараа л очиж, оролцсон. Би ганцаараа очсон учраас нөхцөл байдал хүндрэх үед хүч заан мултарч гарсан. Дахиад хэдэн минут л болсон бол амь насаа алдах байжээ гэж 30 настай тэр оюутан залуу нэмж хэллээ. Ийм зүйлсийг Сүнсний баярт оролцогчид мэдүүлжээ. Муу ёрын баяр гэдэг муу зүйлд л хүргэдэг гэдгийг Сеулын сүнсний баяр гэрчиллээ. Аз болоход Монгол улсад энэ баярыг тэмдэглэхийг хорьжээ.

No description available.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?