ИЗРАИЛЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬД Б.НЕТАНЬЯХУГИЙН ЭВСЭЛ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2022-11-02  

Израилын парламентын сонгуульд Ерөнхий сайд асан Биньямин Нетаньяхугийн эвсэл тэргүүлж байгааг сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүн харуулж байна.

Санал асуулгуудын дүнгээс үзэхэд, Б.Нетаньяхугийн барууны үзэлт эвсэл Кнессет буюу парламентын 120 суудлын 61-62 суудлыг авах төлөвтэй байгаа нь түүнд Засгийн газрыг эмхлэн байгуулах эрхийг авчирч магадгүй байна.

Харин түүний өрсөлдөгч Ерөнхий сайд Яир Лапидын эвсэл 54 суудал авах тооцоо гарчээ. Ээлжит бус сонгуулийн албан ёсны дүнг пүрэв юм уу баасан гарагт танилцуулах төлөвтэй байна.

Энэ удаагийн сонгуулийн ирц 1999 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн гэдгийг холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. Израилд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд явуулсан тав дахь парламентын сонгууль энэ болж байгаа юм.

Сонгуулийн төв хорооны мэдэлснээр, мягмар гаргийн 20:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 66.3 хувьтай буюу санал өгөх эрхтэй 6.7 сая сонгогчийн 4.5 сая орчим нь хэдийнээ саналаа өгсөн байжээ. Санал авах байрууд 22:00 цагт хаагджээ. 

 

Эх сурвалж: ЙЕРУСАЛИМ. /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?