МЕКСИК УЛС 2036 ОНЫ ОЛИМПЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖЭЭ

2022-11-02  

Мексик улс 2036 оны зуны олимпыг зохион байгуулах хүсэлтээ Олон улсын Олимпын хороонд албан ёсоор гаргасан анхны улс болов.

Тус улсын Гадаад хэргийн сайд Марсело Эбрард хэлэхдээ, ирэх 11-р сарын 30-нд зуны олимпыг сурталчлан таниулах хороог зарлаж, тус улсын хотуудад үнэлгээ хийх ажлыг эхлүүлнэ гэв.

Мөн тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ, Засгийн газраас 2036 оны зуны олимпыг зохион байгуулах зардлын 10 хувийг гаргана, мөн дэд бүтэц бэлэн байна гэж ээ.

2036 оны зуны олимпыг зохион байгуулах сонирхолтой байгаагаа Египет, Их Британи, Энэтхэг, Индонез, Катар зэрэг улсын албаны хүмүүс илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: МЕХИКО. /CGTN/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?