УЙГУРУУДЫГ СУЛЛАХЫГ ХЯТАДЫН ЭРХ БАРИГЧДАД УРИАЛЖЭЭ

2022-11-02  

НҮБ-ын гишүүн 50 улс Хятадын эрх баригчдад хандан "эрх чөлөөг нь үндэслэлгүйгээр хассан" Шинжаан-Уйгурын өөртөө засах орны оршин суугчдыг суллахыг уриалжээ. 

Тавин улс гарын үсэг зурсан мэдэгдлийг Канад Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Боб Раеб НҮБ-ын Хүний эрхийн хорооны хуралдааны үеэр уншиж танилцуулсан байна.

Хамтарсан мэдэгдэлд "хүний эрхийг ноцтой бөгөөд системтэйгээр зөрчиж байгааг" буруушаажээ.

Баримт бичгийг гаргагчид Хятад улс Шинжаанд "хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг" үйлдсэн талаарх НҮБ-ын тайлангаас эш татсан байна.  

НҮБ-ын гишүүн орнууд Бээжинд хандан тайланд дурдсан бүх зөвлөмжийг хэрэгжүүлж, сураггүй алга болсон хүмүүсийн байгаа газар, хувь заяаны талаарх мэдээллийг ил болгож, ар гэрийнхэнтэй нь уулзуулахыг уриалсан байна.

Хамтарсан мэдэгдэлд Турк улсаас гадна, АНУ, Их Британи, Япон, Франц, Герман, Австрали, Израил болон НҮБ-ын бусад гишүүн орон гарын үсэг зуржээ. 

"Хятад улс хүний эрхийг ноцтой бөгөөд системтэйгээр зөрчиж байгааг терроризмын эсрэг тэмцлээр зөвтгөх боломжгүй" гэж НҮБ-ын гишүүн орнууд цохон тэмдэглэсэн байна. 

НҮБ-ын Дээд комиссар Мишель Бачелетийн наймдугаар сарын 31-ний өдрийн тайланд "Хятадад уйгур-туркүүдийн эрхийг зөрчсөн ноцтой нотолгоо"- г танилцуулсан гэж мэдэгдэлд дурджээ.

Үүний зэрэгцээ Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли энэ тухай твиттер хуудсандаа бичихдээ, "Зургаан тивийн 50 орны мэдэгдэл нь олон улсын хэмжээнд түгшиж байгааг харуулж байна" гэсэн байна. 

Хятадын эрх баригчид НҮБ-ын гишүүдэд захидал илгээж, Хүний эрхийн хорооны хурлыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд, Хятадын эсрэг чиглэсэн энэ хурлыг “бойкотлохыг” бүх улс оронд зөвлөжээ. 

 

Эх сурвалж: НЬЮ-ЙОРК. /Anadolu/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?