Р.ЭРДОГАН, В.ПУТИН НАР "ҮР ТАРИАНЫ ГЭРЭЭГ" ТОЙРСОН АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЖЭЭ

2022-11-02  

 Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй мягмар гарагт утсаар ярилаа.

Хоёр орны удирдагчид Орос, Украины дайны талбарт болж буй сүүлийн үеийн үйл явдлуудад онцгой анхаарал хандуулж, бүс нутгийн асуудлуудын талаар хэлэлцсэн гэж Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба мэдээлэв.

Үр тарианы хангамжийн талаарх Истанбулын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд Анкара бүх талтай шаардлагатай санаачилгыг гаргасаар байгааг Р.Эрдоган онцлон тэмдэглэжээ.

Туркийн удирдагч үр тарианы хангамжийн асуудлыг шийдвэрлэх хамтын ажиллагааны уур амьсгал бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

"Ерөнхийлөгч Эрдоган үр тарианы хямралыг шийдвэрлэхэд үр бүтээлтэй хандах нь (Москва, Киевыг) хэлэлцээндээ эргэн ороход авах алхмуудад дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэлсэн" гэж түүний хэвлэлийн алба онцолжээ.

Р.Эрдоган мөн олон улсын хэлэлцүүлгийн “Валдай” клубийн хурлын үеэр түүний талаар хэлсэн үгэнд В.Путинд талархал илэрхийлсэн байна.

 
Эх сурвалж: АНКАРА. /Anadolu/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?