АНУ-ЫН ХНС БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ДАХИН ӨСГӨЖЭЭ

2022-11-03  

АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа дараалан 75 суурь нэгжээр өсгөж байгаагаа лхагва гарагт мэдэгдлээ. Ингэснээр 3.75-4 хувьд хүрсэн нь 2008 оны нэгдүгээр сараас хойших буюу сүүлийн 14 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрч байна.

Төв банкны үүрэг гүйцэтгэгч ХНС бодлогын асуудлаар хоёр өдрийн турш хуралдсаны дараа хийсэн мэдэгдэлдээ, инфляцын түвшинг 2 хувьд хүргэн бууруулахын тулд бодлогын хүүг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээ тэмдэглэжээ. Гэхдээ холбогдох шийдвэрийг гаргахдаа эдийн засагт учрах нөлөөллийг тунгааж үзнэ гэдгийг мөн дурдсан байна.

ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл бодлогын хүүгийн сүүлийн үеийн өсөлтийг тодорхойлсон 75 суурь нэгжийг бууруулах тухайд ярихдаа, тэр цаг ирж байгаа, 12 дугаар сарын хурлаар ийм шийдвэр гаргаж магадгүй, гэхдээ ирэх сарын уулзалтаар ямар арга хэмжээ авах талаар хараахан “шийдвэр гараагүй байна” гэж хэлжээ. 

ХНС сүүлийн зургаан удаагийн хурлаараа бодлогын хүүг өсгөөд байгаа юм. АНУ-д инфляц есдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 8.2 хувиар өссөн нь сүүлийн 40 жилийн хамгийн өндөр түвшнээс үл ялиг доогуур байна. "ХНС-гийн шийдвэр инфляцыг бууруулахад тус дөхөм болно" гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдээлжээ. 

 

Эх сурвалж: ВАШИНГТОН. /DW/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?