БРАЗИЛД ЖАИР БОЛСОНАРУГИЙН ДЭМЖИГЧДИД ЖАГСЖЭЭ

2022-11-03  

Сонгуульд ялагдсан Бразилын одоогийн Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн дэмжигчид лхагва гарагт орон даяар олон тооны жагсаал зохион байгуулжээ.  

Жагсагчид сонгуульд ялсан социалист Луис Инасиу Лула да Силваг төрийн эрхэнд гарахаас сэргийлж, цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцохыг уриалжээ. Жагсаал зохион байгуулалттай байсан бөгөөд олон хотод өрнөсөн байна. 

Харин Бразилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жагсаалыг эс ойшоож эсвэл оролцогчдыг нь “хуйвалдаанд оролцогчид” гэж нэрлэж байна.

Өнгөрсөн ням гарагт болсон Бразилын ерөнхийлөгчийн  хоёр дахь шатны сонгуульд Хөдөлмөрчдийн социалист намын дарга Лула да Силва ялсан билээ. Тэрбээр өрсөлдөгч Болсонаруг 2.1 сая саналын илүүгээр ялжээ. 

 

Эх сурвалж: РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?