ТОКИО, БЭЭЖИН КИШИДА ФҮМИО, ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТАД БЭЛТГЭЖ БАЙНА

2022-11-04  

Токио, Бээжин Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтыг 11 дүгээр сарын дундуур Азид болох олон улсын үйл явдлын үеэр зохион байгуулахаар бэлтгэж байна гэж "Sankei" сонин эх сурвалжаас эш татан мэдээлэв.

Хэрэв уулзалт болбол К.Фүмио Ши Жиньпинд Хятадын Коммунист Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд баяр хүргэх төлөвтэй байна. Үүнээс гадна, тэрбээр Тайванийн асуудлаар баримталж буй Японы байр суурийг илэрхийлж магадгүй. Тодруулбал, асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг уриална гэж уг хэвлэлд тэмдэглэжээ.

Хэдийгээр Токио, Бээжингийн хооронд зарим санал зөрөлдөөн байдаг боловч К.Фүмио энэ жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой нь тохиож буй Япон, Хятадын хооронд "үр бүтээлтэй, тогтвортой харилцааг" хөгжүүлэхийг зорьж байна гэж “Sankei” сонины эх сурвалжууд онцолсон байна. 

Хүлээгдэж буй уулзалт хаана болох нь тодорхойгүй байгаа боловч Азийн бүс нутагт болох олон улсын үйл явдлуудын аль нэгийх нь үеэр болж магадгүй байна. 11 дүгээр сарын дундуур Камбож улсад Зүүн, Өмнөд Азийн орнуудын холбооны (АСЕАН) дээд хэмжээний уулзалт болох бол дараа нь “G20”-ийн дээд хэмжээний уулзалт Индонезод, Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Тайландад болно. Эдгээр уулзалтын үеэр мөн Япон, АНУ, БНСУ-ын гурван талын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна гэж “Kyodo” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. 

Японы Ерөнхий сайд, БНХАУ-ын дарга нарын сүүлийн уулзалт 2019 оны 12 дугаар сард болсон бөгөөд Ши Жиньпин тухайн үед Японы Засгийн газрыг тэргүүлж байсан Абэ Шинзотой уулзсан юм.

Эх сурвалж: ТОКИО. /Sankei/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
MONGOLIA NEWS:Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.до****аар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 до****аар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258 2022-11-04

Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?