АЗЕРБАЙЖАН, АРМЕНИЙН ХООРОНД ХИЛ ХЯЗГААР ТОГТООХ КОМИСС БРЮССЕЛЬД ХУРАЛДЖЭЭ

2022-11-04  

 Азербайжан, Арменийн хооронд хил хязгаар тогтоох, аюулгүй байдлыг хангах комиссын гурав дахь уулзалт Брюссельд боллоо. 

Энэ удаагийн уулзалтын үеэр хоёр улсын хилийн заагийг тогтоох асуудлаарх хоёр талын комиссын хамтарсан ажлын журмын зохицуулалтыг шуурхайлахаар тохиролцлоо гэж Азербайжаны Гадаад хэргийн яам мэдээлжээ. 

Үүнээс гадна, Азербайжан, Арменийн хэлэлцэгчид дараагийн уулзалтыг зохион байгуулах өдөр, газрыг тогтохоор тохиролцсон байна. 

Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нарын оролцоотойгоор энэ оны дөрөвдүгээр сарын 6-нд Брюссельд байгуулсан хэлэлцээрийн дагуу дээрх комиссыг байгуулжээ.

Комиссын анхны уулзалт тавдугаар сарын 24-нд Азербайжан, Арменийн хилийн Нахчыван хэсэгт болсон байна. 

 
Эх сурвалж: БАКУ. /Anadolu/. 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?