Б.НЕТАНЬЯХУД СОНГУУЛЬД ЯЛСАНД БАЯР ХҮРГЭЖЭЭ

2022-11-04  

Израилын Ерөнхий сайд Яир Лапид мягмар гарагт явуулсан парламентын ээлжит бус сонгуульд ялсан Биньямин Нетаньяхуд баяр хүргэжээ. Я.Лапид утсаар ярих үеэрээ түүнд амжилт хүсээд, эрх мэдлийг ном журмын дагуу шилжүүлэн өгнө гэдгээ мэдэгдсэн байна.

Б.Нетаньяхугийн “Ликуд” нам болон түүний холбоотнууд парламентын 120 суудлын 64-ийг авсныг пүрэв гарагт танилцуулсан сонгуулийн эцсийн дүн харуулжээ. Энэ нь 14 сарын өмнө албан тушаалаасаа огцорсон ерөнхий сайд асны хувьд засгийн эрхийг эргүүлэн авсан онцгой үйл явдал болж байна.

Энэ удаагийн сонгуулийн үр дүн мөн 2019 оноос эхэлсэн улс төрийн мухардмал байдлыг дуусгавар болгож байгаагаараа онцлогтой. Тухайн үед Б.Нетаньяхуг авлига, хээл хахуулийн хэрэгт буруутгаж байсан ч тэрбээр үгүйсгэж байсан юм. Түүнд холбогдох хэргийг шүүх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүнгээр парламентад олонхын суудал авна гэж таамагласны дараа Б.Нетаньяху “Ликуд” намын дэмжигчдэдээ хандан, “Израилын бүх ард түмэнд анхаарал тавих засгийн газрыг байгуулах болно” гэдгээ мэдэгджээ.

“Бид аюулгүй байдлыг сэргээн тогтоож, амьжиргааны өртгийг бууруулж, энх тайвны хүрээг улам өргөжүүлж, Израилыг өсөж буй гүрэн болгон сэргээх болно” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 

 

Эх сурвалж: ЙЕРУСАЛИМ. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
MONGOLIA NEWS:Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.до****аар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 до****аар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258 2022-11-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?