БНАСАУ ОРОС РУУ ЗЭВСЭГ ЭКСПОРТОЛСОН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ НЯЦААЖЭЭ

2022-11-08  

 БНАСАУ-ын цэргийнхэн Орос руу хэзээ ч зэвсэг, сум экспортолж байгаагүй бөгөөд ингэх төлөвлөгөө байхгүй гэдгээ мягмар гарагт мэдэгджээ. Мөн АНУ-ыг “ор үндэсгүй” цуурхал тарааж байна хэмээн буруутгасан байна. 

БНАСАУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны төлөөлөгч даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ, “АНУ-ын ийм алхмыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг авсан хууль бус “хориг бүхий тогтоол”-ыг ашиглан олон улсын тавцанд БНАСАУ-ын нэр хүндийг гутаах гэсэн дайсагнасан оролдлогын нэг хэсэг гэж бид үзэж байна” хэмээн дурджээ.

“Бид Оростой хэзээ ч “зэвсгийн наймаа” хийж байгаагүй бөгөөд цаашид ч тэгэх төлөвлөгөө байхгүй гэдгээ дахин мэдэгдэж байна” гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаар /KCNA/ дамжуулан хийсэн мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. Үүнд төлөөлөгчийн нэрийг дурдаагүй байжээ.

Украинд дайн үргэлжилж байгаа энэ үед Орос БНАСАУ-аас олон сая пуужин, их бууны сум худалдаж авах ажиллагаа явуулж байж магадгүй бөгөөд энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Пёньяны асуудлаарх олон тогтоолыг зөрчиж болзошгүй гэж АНУ-ын тагнуулын албанаас өмнө нь мэдээлсэн байна. 

 
 
Эх сурвалж: ПЁНЬЯН. /Yonhap/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?