САР ӨНӨӨДӨР БҮТЭН ХИРТЭНЭ

2022-11-08  

Сар өнөөдөр бүтэн хиртэнэ. Хиртэлт нь дэлхийн бөмбөрцгийн хойд буюу Зүүн Европ, Ази, Австрали, Хойд Америк, Өмнөд Америкийн ихэнх хэсэг, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Хойд туйл, Антарктид орчим ажиглагдах юм.

Улаанбаатарын цагаар хиртэлт 16.02 цагт эхэлж, оргил үе нь 18.59 цаг хүртэл үргэлжлээд 21.56 цагт дуусах бөгөөд хиртэлт нийт 5 цаг 54 минут үргэлжилнэ гэж ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ. Сарны энэ удаагийн бүтэн хиртэлт нь сар, дэлхийд ойртох хамгийн дөт зай буюу "Сарны дөхлөг"-өөс 5.8 хоногийн өмнө болж байна. 

Сарны дараагийн бүтэн хиртэлт нь 2025 оны 3-р сарын 13-14-нд тохиох юм байна. Улаанбаатар орчмоос бүтэн хиртэлт ажиглагдахгүй. Бүтэн хиртэлт 1 цаг 25 минут үргэлжлэх аж. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?