100 АЙЛ ОРЧИМД АГААРЫН ЧАНАР ХАМГИЙН МУУ ҮЗҮҮЛЭЛТЭЭС 15 ДАХИН ИХ БАЙНА

2022-11-09  

100 айл орчимд 08:30 цагийн хэмжилтээр агаарын чанарын индекс 3642-ыг зааж байна. 

Агаарын чанарын индекс 500-ыг давах нь маш их бохирдолтой буюу хамгийн муу үзүүлэлтэд тооцогддог. Тэгвэл тухайн бүсэд өнөөдөр өглөөний 06:00 цагийн хэмжилтээр хамгийн муу үзүүлэлтээс бараг 15 дахин их буюу 7114-ийг заажээ.

Нэмж дурдахад, Улаанбаатарт агаарын чанарын индекс 32014-т хүрч байсан нь хамгийн дээд үзүүлэлт юм байна.

Хотын бусад хэсэгт буюу тухайлбал Нисэх, Мишээл экспо, Ургах наран, Шархад, Богд хааны ордон музей зэрэг хэсэгт агаарын чанарын индекс хэвийн үзүүлэлттэй байна.

Харин Толгойт, Баруун дөрвөн зам, Дамбадаржаа, Хайлаастад агаарын чанарын индекс бага бохирдолтой гэх утга илтгэж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?