ХОРЛОН СҮЙТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ЯВУУЛАХ БОЛОВ, ОРОСУУД...

2022-11-09  
May be an image of 16 people, people standing and outdoors
May be an image of 4 people, people standing and outdoors
Дүн өвлийн босгон дээр Украйныг эрчим хүчээр нь доголдуулав. Нийт Украйны 40 хувь, нийслэл Киев хотын хүн амын 80 хувь гэрэл цахилгаангүй орчинд амьдрах болсон. Оросын дайны зориулалт бүхий дрон нь Киев хот орчмын 10 гаруй бүсэд орших эрчим хүчний 18 обьектийг устгаснаас энэхүү доголдол үүсчээ. Дээр нь цэвэр усны усны хоолойг нь зад харвасан тул Киев хотын иргэд цэвэр усны хангамжаасаа салсан. Орон сууц нь тоггүй, усгүй болсон тул хөндий хүйтэн хана л үлдсэн гэсэн үг. Оршин суугчид нь орон байрандаа бие засах ч аргагүй, хоол цайгаа ч хийх цэвэр усгүй, дулаан хонох халаалтгүй болсон байна.
Энэ байдал удаан үргэлжилж, хүйтэн өвөлтэй золговол өндөр настан, нялх балчир хүүхдүүд ханиад хүрэх, өвчин ороох магадлал өндөр болжээ.
Энэ бүхнийг Оросууд санаатайгаар, дэс дараатайгаар хийж буй. Туйлын хорлонтой, хүнлэг бус, энэрэнгүй ёсонд харшилсан энэ үйлдэл нь Путин гэж хэн бэ? гэдгийг бэлхнээ тодотгоно. Тэр бол сэтгэхүйн өвчтэй, гажиг сэтгэдэг хүн аж. Түүний өмнө бүгд сөгдөх ёстой гэж тэр үзэж байна.
Украйныг сөхрүүлэхийн тулд, газар нутгийг нь булаан авч, түүнийгээ зөвшөөрүүлэхийн тулд Украйныг бүхэлд нь устгах ч багадах бололтой.
Оросын түрэмгийллийн эсрэг Украйны цэрэг зэвсэг хүчин мөхөсдөж буйг дэлхий нийт ажиглаж байна. Украйны арми Оросын дроныг боломжоороо устгаад байгаа ч, Украйны зэвсэг, түүний хангамж дуусаж буй мэдээлэл ч бий. Тиймээс Оросын довтолгоо, хорлон сүйтгэх ажиллагаанаас Украйны жирийн иргэдийг хамгаалах зорилгоор агаарын довтолгоог эсэргүүцэн хамгаалах хамгийн сүүлийн үеийн зэвсгээр НАТО хангах тухай хэлэлцэж эхэлжээ. Эхний удаад Оросоос хамгаалах зориулалтаар зэвсэг нийлүүлэх, дараачийн алхам нь хариу цохилт өгөх зэвсэг байх аж.
Үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан Украйн улсыг НАТО-д нэн даруй элсүүлж өгөхийг Зеленский онцгойлон хүссэнийг Европын Холбоо яаралтай хэлэлцэж шийдвэр гаргах шаардлагатай болжээ.
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?