КАНАД БНХАУ-ЫГ БУРУУТГАВ

2022-11-09  

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо БНХАУ-ыг улсынх нь сонгуульд хөндлөнгөөс оролцож, ардчиллын үйл явцад нь нөлөөлөхийг зорьж байгааг буруутгалаа. Тэрээр 2019 оны сонгуульд 11 нэр дэвшигч Хятадаас дэмжлэг авсныг албаныхан тогтоосон талаар мэдэгдэв. Канадын тагнуулынхан сүүлийн сонгуулиар Бээжингийн дэмжлэгтэй нэр дэвшигчдийн нууц сүлжээг илрүүлсэн гэж тус улсын хэвлэлүүд бичих болсон юм.

Хятадын тал нэр дэвшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй олон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд зөвлөхөөр ажилласан гэж Канадын тагнуулынхан мэдэгджээ. Түүнчлэн улс төрийн хүрээнд нөлөө үзүүлэхийн тулд Канадын зарим албан тушаалтнуудад авлига өгч, үйл ажиллагаандаа татан оруулахыг санаархсан үйлдлийг Хятадын тал сонгуулийн үеэр гаргаж байсан талаар эх сурвалжид тулгуурлан өгүүлжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?