ДЭЛХИЙН ТОМООХОН ҮНДЭСТЭН ДАМНАСАН Т.А.М.Х.И-НЫ КОРПОРАЦУУД МОНГОЛД Л.О.Б.Б.И ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ИДЭВХТЭЙ ӨРНҮҮЛЖ БАЙНА.

2022-11-09  

    Манай улсад тамхины импортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж буй. 2018 онд нийт 2 тэрбум 55 сая ширхэг янжуур тамхи импортолж байсан бол, 2021 онд энэ нь 50 хувиар өсөж, 3 тэрбум 69 сая ширхэг болж нэмэгджээ. Тэгвэл электрон тамхины импорт ч мөн эрс өсч, 2017-2019 онд 68 дахин нэмэгдсэн байна. Зөвхөн 2021 онд БНХАУ-аас 1,0 сая, Камбож улсаас 1,6 сая ширхэг электрон тамхи импортлогдсон ба энэ нь ойролцоогоор 3 тэрбум 564 сая 196 ам.доллартай тэнцэж байна.

    Тамхинд агуулагдах никотины хэмжээг багасгахад тамхины хор багасдаг тухайд шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоо олон улсын хэмжээнд тогтоогдоогүй. Тамхины орц, найрлагыг өөрчилснөөр тамхины хорт шинж чанарыг багасгаж болдог гэсэн төөрөгдлийг иргэдийн дунд санаатайгаар түгээж, түүнийгээ тамхи үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулах маркетингийн нэг арга болгон ашигласаар байгааг ДЭМБ-аас буруушаан анхааруулсаар байгаа билээ. Тамхи үйлдвэрлэгчид маркетингийн дээрх аргыг электрон, усан, халаадаг зэрэг тамхин бүтээгдэхүүний шинэ төрлүүдийг сурталчлахад өргөнөөр ашиглах болсон. Шинэ төрлийн тамхин (электрон) бүтээгдэхүүний эрх зүйн зохицуулалт Монгол Улсад байхгүйн улмаас сурталчилгааны хяналтгүй орон зай бий болж, онлайн худалдаа цэцэглэсэн. Нэн ялангуяа хүүхэд, залуучуудын дунд тамхи татах сэдэл, хэрэгцээг эрс нэмэгдүүлж байгааг хуулийн зохицуулалттай болгох бодит хэрэгцээ бий болсныг мэргэжилтнүүд, Монголын Эрүүл мэндийн Яам, тамхины хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулсан нь нааштай зөв хандлага юм.

    Электрон тамхины аэрозольд удаан хугацаагаар өртөх нь төрөл бүрийн хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлж, эстроген дааврын боловсруулалтыг багасгах, эр бэлэг эрхтэний судсуудыг нарийсгаж, цусан хангамжийн дутагдалд хүргэж, улмаар бэлгийн сулрал, хөрөлт үүсгэж нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоосон. Тиймээс дэлхийн 40 орчим улс орон электрон тамхийг хориглосон. Яг энэ цаг үед гадаадын хүмүүст шууд итгэдэг Монголчуудын итгэмтгий зан чанарыг ашиглан электрон тамхи нь янжуур тамхинаас никотин бага агуулдаг, 95 хувь бага хортой учир утаат тамхинаас гарах шилдэг арга мэтээр Англи болон Австралийн иргэд Хэвлэлийн бага хурал хийж, электрон тамхийг илээр сурталчлан Монголчуудын тархийг угаах гэж оролдож байна. "Зууны мэдээ" сонины хэвлэлийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэсэн Английн Парламентийн гишүүн асан сэр Кевин Баррон гэх этгээд электрон тамхи буюу “илүү аюулгүй хувилбар”-т шилжих ирээдүйн төлөө тамхи үйлдвэрлэгч нартай хамтран ажиллаж, тэдгээрээс санхүүгийн болон техникийн туслалцаа авах хэрэгтэй хэмээн ухуулга нөлөөлөл хийдэг ашиг сонирхолтой нэгэн болохыг нотлох баримтууд бий.

    Тэрбээр парламентын гишүүн байхдаа Японы эмийн корпорациас тойрогтоо хандив авч ёс зүйн алдаа гаргаж хэл аманд орж байсан нэгэн гэдгийг тодотгоё. (Баримтын линкийг төгсгөлд нь хавсаргав)

   Түүний хамтрагч этгээд нь Австралийн нэгэн их сургуулийн дэд профессор Колин Менделсон гэгч бөгөөд тэрээр электрон тамхийг хор багатай, тамхинаас гарах арга мэтээр сурталчилгаа хийж байгаа нь нэгдүгээрт, хууль зөрчсөн үйлдэл, хоёрдугаарт, Монголын хүүхэд залуучуудыг электрон тамхинд улам бүр донтуулах, эрүүл мэндийг нь хордуулах, нийгэмд нэн хортой үйл ажиллагаа явуулж байгаагийн тод илрэл юм.

  Судалгаагаар электрон тамхи хэрэглэсний улмаас уушиг гэмтэх эмгэг бүртгэгдэх болсон ба АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс АНУ-д 2019-2020 онд ийм 2807 тохиолдол гарч, үүнээс 60 хүн нь нас барсан, зургаагаас доош насны 8000 гаруй хүүхэд гэмтэл, түлэгдэлтэд өртсөн, 8 хүүхдэд эрүүл мэндийн хүнд хэлбэрийн үр дагавар илэрсэн, нэг хүүхэд нас барсан, мөн электрон тамхи нь каннабис агуулдаг хэмээн мэдээлсэн. Өөр бусад сүүлийн үеийн судалгаануудаас харахад, тухайлбал, АНУ-д хийсэн судалгаагаар электрон тамхи нь утаат тамхины яг адилаар цусны даралтыг ихэсгэдэг, зүрхний цохилтыг нэмэгдүүлдэг өөрөө хэлбэл зүрх судасны системийг гэмтээдгийг нотолжээ.

   Энэ талын албан ёсны мэдээлэл, байр суурийг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эксперт хийх ёстой журамтай атал ийм итгэмжлэлгүй этгээд нийгэмд мэдээлэл хийж, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг оролдлого хийж буй нь ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцийн холбогдох зүйл болон Монгол улсын Тамхины хяналтын тухай хуулийн “нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, олон нийтийн боловсрол олгох чиглэлээр тамхи үйлдвэрлэгч, эсхүл түүний ашиг сонирхлын төлөө ажиллаж байгаа хуулийн этгээд, иргэдтэй хамтран ажиллахаас татгалзах “гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.

   Монголын төрийн бус байгууллагыг урдаа барьж, зарим нэг сонирхол бүхий этгээдийг ардаа халхавчлан электрон тамхийг Монголд улам дэлгэрүүлэхийн тулд Монгол Улсын Их Хурлаас удахгүй хэлэлцэж батлах Тамхины хуулийн нэмэлт өөрчлөлтөд нөлөөлөх гэж оролдож байна. Гадаадын хоёр этгээдийн дээрх үйлдлүүд нь Монголчуудыг харанхуй бүдүүлэг, мэдээлэл ч үгүй, мэдлэг ч үгүй, гадаад харилцаа холбоо хөгжөөгүй гэж басамжлан доромжлохтой ижил ажээ. Дэлхийн олон сая хүний амь нас, эрүүл мэндийг хохироож буй дэлхийн томоохон тамхины корпорациудын лоббигаас үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙГ Монголын төр засаг, шийдвэр гаргагчид, хууль тогтоогчид энэ мэтийн явуулын "бадарчингуудаас" хамгаалж, үндэстэн дамнасан корпорацийн санаархлыг тас цохих цаг болжээ. Монголын нийгэм, Монголын ирээдүй болсон хойч үе хохирох учиргүй.

Б.ТУЯА ("Монгол улсад тамхины хяналтын эрх зүйн орчинг ухуулга нөлөөлөл хийх замаар сайжруулах нь" төслийн зохицуулагч)

No description available.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ardiin elch:tged uuriin chin husseneer mongolchuud tamhia tatsaar bhuu.****vaa 2022-11-09
зочин:Бүгд ядуугаа гайхаад л тэгсэн мөртлөө бүгд тамхи татаастай одоо бүр хүүхдүүд татдаг болсон за бараг нохой нь ч татаж байгаа байх. Одоо яая гэхэв ийм тэнэг ард түмнийг хохь нь гээд л захын бизнесчид тоглож байна шд. 2022-11-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?